МИАТ-ын онгоц 2 ч удаа сарын зайтай хөөрсний дараа техникийн алдаа зааж, олон хүний амь насаар дэнчин тавьж буй хариуцлагыг хав дараад өнгөрөх үү!

Олон улсын авиакомпаниуд алдаа гаргавал зорчигчдод нөхөн төлбөр олгож, тэдний сэтгэл санааны хохирол болон алдагдсан цаг хугацааны төлбөрийг төлдөг. Гэтэл МИАТ компани алдагдалтай ажиллаж, дээр нь үндэсний гэж иргэд, төр засгаараа хайрлуулах тусам хариуцлага алдаж, нэг ёсондоо удирдлагуудынх нь чих нь хэт хатуурсан уу нэг сарын зайтай 2 ч удаа онгоцонд нь техникийн алдаа гарлаа. Баримтаас харахад, МИАТ ТӨХК сүүлийн 2 сард 2 ч удаа эрсдэлтэй нислэгүүд үйлдэж, хүний амь насаар дэнчин тавьж байна. Энэ хав дараад өнгөрдөг асуудал огт биш.
Өөрөөр хэлбэл, 07.11-ний өдөр Улаанбаатар- Бээжин чиглэлийн ОМ-223 дугаартай 18.00 цагт Улаанбаатараас хөөрч, 20.10 цагт Бээжинд буух байсан нислэг агаарт хөөрөөд 10 минут болсны дараа онгоцны техникийн алдааны улмаас буцаж Улаанбаатар хотод газардсан байдаг.
Тухайн үед гадаадын цааш өөр улс руу нисэх зорчигчид ихээхэн бухимдаж, онгоцоо шалгаад нисдэггүй юм уу, дахин Монголын онгоцоор нисэхгүй гэж бухимдаж байсан аж. Гэтэл юу ч болоогүй юм шиг онгоцондоо суу гээд өөр онгоцонд 1 цаг 30 минутын дараа суулгахдаа, МИАТ-ынхан зорчигчдоос хүлцэл өчдөггүй, бараг л болох ёстой юм болсон юм шиг бүдүүлэг авирладаг болжээ.
Ер нь МИАТ-ын үйлчилгээ улам бүдүүлэг болоод байгааг МИАТ-аар нисдэг хүн бүр хэлдэг. Харин бусад авиакомпаниуд тэр дундаа Эйр чайна, Кореан Эйрлайн компаниуд үйлчилгээ ямар түвшинд байж, үйлчлүүлэгч бүрийг хэрхэн хүндэтгэн харьцдагийг онгоцоор тогтмол нисдэг иргэд бүгд мэднэ. Гэтэл техникийн асуудлаар хөөрөөд буудаг, талхан дунд хавчуулсан хиам огурцы өгөөд Кореан Эйрлайнсын онгоц шиг үнэ авдаг МИАТ-ын үйлчилгээг эрс өөрчлөхгүй бол энэ чигээрээ байвал энэ улсын нэр хүнд, жуулчдыг татах Засгийн газрын бодлогод нь сөргөөр нөлөөлөх биз.
МИАТ-ын үйлчилгээ, харилцааны асуудал бүүр гуравдахь асуудал гээд орхиё. Харин тэд 2025.08.04-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц А/Системд алдаа гарсны улмаас түлшээ агаарт багасган, Осакад шуурхай газардах болсон. Мөн л техникийн саатал алдаа гээд өнгөрдөг болж. Цаашид сарын зайтай гарч буй гэнэтийн буултууд осол болон хувирах вий дээ.
Хүний амь насыг тээж яваа хариуцлагатай үйлдэлд хариуцлагагүй хандаж буй МИАТ-ын энэ алдаануудыг ярих цаг болсон байна. Зорчигчдын зүгээс гомдол гаргадаг ч тэдний үгийг сонсоод л өнгөрдөг, арга хэмжээ авдаггүй, тэмдэглэл ч хөтөлдөггүй энэ хэнэггүй байдалд хэн хариуцлага хүлээх бэ. Гадны улс орнуудад энэ байдлыг компанийн удирдлагатай ярих хэмжээний асуудал.
Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит компаниудын өндөр цалинтай дарга нарын асуудлыг хөндсөн. Тэгвэл өндөр цалин хангамжтай МИАТ-ын удирдлагуудын хариуцлагын асуудал, нэг сарын зайтай 2 удаа гарсан онгоцны гэнэтийн доголдлыг сөхөх цаг нэгэнт болсон байна. Энэ талаар бид эргэн мэдээллэнэ.
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.118] 2025-08-11 17:02:25
АН-ынхан МИАТ-ыг үнэгүй хувьчилж авах гээд МИАТ-ыг муулж байна.
Дэл [202.55.188.119] 2025-08-11 16:17:30
Нам дамжсан юмнууд удирдлагын түвшинд очихоор яааж илүү юм олж долоохоо бодно ажил бол сонин биш
зочин [103.57.95.164] 2025-08-11 16:02:15
Ганц МИАТ гэлтгүй УБ -т нислэг хийж байгаа гадаадын компаниуд, ялангуяа Туркишайр, Айрчайна зорчигчдод үйлчлэх бус зорчигчдыг дарамтлах, ялгаварлах, үл ойшоох шинжтэй болсон шүү. Насанд хүрээгүй хүүхэдтэй яваа хүнийг хоорондоо хол, тус тусад нь суудалд суулгана, онгоцны стюардесс нь "надад хамаагүй, би хариуцахгүй" гэсэн үгээр зорчигчтой харилцана. Ийм үйлчилгээ өөр улс оронд тохиолдож байгаагүй. Энэ мэт нь МИАТ - тай, олон улсын нислэг хариуцах Зам тээврийн яамтай холбоотой. Монгол зорчигчдын ааш зантай ч холбоотой байж болзошгүй ээ.
Монгол [103.57.95.24] 2025-08-11 15:23:32
МИАТ гүйцэтгэх захирлыг сольж оронд нь ажлаа гүйцэтгэдэг хүн тавих цаг нь болжээ
Зочин [103.11.195.2] 2025-08-11 14:28:49
2024 оны 2 сарын Хонг Конг Улаанбаатарын нислэг үнэн гамшиг байсан шүү. Онгоц өндрөө алдаад аргагүйн эрхэнд Бээжинд газардаад тэнд өчнөөн цаг саатаж саатаж зорчигдоо Солонгосоос ирж буй өөр онгоц руу шилжүүлэн суулгаж байж ирэх ёстой цагаасаа бүхэл бүтэн 12 цагын дараа Улаанбаатарт буусан. Өндрөө алдах үед онгоцны битүүмж алдагдан олон зорчигчдын чих тэсрэх шахам өвдсөн дөө. МИАТ албан ёсоор уучлал гуйгаагүй. Мэдээ гараагүй.
баагий [66.181.180.217] 2025-08-11 14:16:09
оркууд бүх салбарт дүүсэн шүү????
Зочин [66.181.180.217] 2025-08-11 14:14:56
одоо бүгд оркууд болсон???
Зочин [202.126.89.134] 2025-08-11 14:04:06
UNEHEER AIMAAR HUMUUS UMAA.
Зочин [85.208.73.133] 2025-08-11 14:00:04
Дэд захирал нь гэж эцэг эхгүй өссөн хүн болгоныг үзэн ядаж явдаг Гантулга гээд этгээд байгаа. ажилчидаа дарамталж кайп авдаг гэсэн. олон шинэ ажилчин авахдаа мөнгө их авсан гээд байгаа.
Зочин [185.213.20.234] 2025-08-11 14:06:38
gantulga gej deerelhuu hun baidag gej jiriin ajilchid ni ih yaridag
Зочин [85.208.73.133] 2025-08-11 14:03:39
yamarch chadvargui deed humuustee dolignuur, dood heddee ongiroo uudvgui yum baidag
Зочин [66.181.180.160] 2025-08-11 13:01:54
8- р сарын 4 ны өдрийн нислэг арай гэхэд арай хариуцлагагүй байсан. 19 цагт бууна гэж цагаа өгсөн байтлаа 18 цагт Осокад буучихлаа гэж мэдээлэл ирсний дагуу миатаас асууж сураглаж байж Осокад буусан хүмүүсдээ мэдээлэл өгсөн. Экипаж асуудоыг таг нуугаад мэдээлээгүй л байсан. Монголоос онгоц 18 цагт гаргалаа гэж мэдээлсэн боловч 18;30’ гэхэд нисээгүй бас 8- р сарын 5 ны 03:50 бууна гэж мэдээлсэн боловч онгоц үүрээр бараг буусан. Ирж очиж тосч байгаа бүх хүмүүст асар их дарамт бухимдал айдас!!! Ямарч уучлалт байхгүй.. хэтэрхий бүтүүлэг хариуцлаггүй тэгээд бүх асуудлыг нуугаастай! Хэзээ тэд энэ байдлуудаасаа гарах юм. Дэндүү хариуцлагагүй нөхөн төлбөр төлөх ёстой ш тэ бусад улс оронд бол!!!!
Gg [49.96.239.144] 2025-08-11 12:51:51
Uguide miat bol hamgiin sainan shu
Зочин [202.126.88.173] 2025-08-11 12:50:36
miatiin zahiraliig boliulaachee hogiin batsaan
Зочин [49.96.239.144] 2025-08-11 12:52:26
Chmd l hpgiin ym bgz atscn urdha hii