Олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзав.
Уулзалтаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох "Google", "Paypal" зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ. Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавив.
Харин Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүүдийг чадавхжуулж, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.118] 2025-08-13 20:23:09
Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг судалж, мөрдөж, хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Хүнийг хорлох нь компьютерийн мундаг мэргэжилтэн болж, АНУ-ын хөдөлмөрийн виз авахаас илүү амархан санагддаг байх.