Согтуудаа дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг "Хүнийг алах" зүйлчлэлээр шүүхэд шилжүүлжээ

Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий хүнсний дэлгүүрт иргэн Н нь согтуурсан үедээ худалдагчийг санаатайгаар алахыг завдаж биед нь халдсан хэрэг гарсан.
Түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах” гэж заасны 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
Мэдээг хоцроогоод л. [66.181.180.251] 2025-08-25 18:17:23
7 сарын 25- ны мэдээг яахлээрээ ийм орой 8 сарын 25-нд тавьдаг юм бэ? Одоо бодвол Дундговийн шүүх хэдийнээ шийтгэл ногдуулчихсан байлгүйдээ.