Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн.
Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтойг танилцуулсан байна.
Хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцжээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.185] 2025-08-28 12:53:46
Араб Үзбекётан улсууд амьдаар нь Монголоос байнга малчидаас тохироо хийж наймаалцаж аваад гаргаад 2 жил лавтай болж бна
Зочин [171.125.159.80] 2025-08-28 09:31:41
Киргизүүд аваад Арабын орнууд руу зарна. Манайхан Казакууддаа мах экспортлох эрх өгөөд Казахууд маан Арабын орнууд руу гаргавал өөрийн орны иргэд маан мөнгө олох юм даа
Зочини [202.55.188.37] 2025-08-28 14:12:26
ӨМХИЙ КАЗАХУУД ХҮНИЙ ТУСЫГ МЭДЭХ БИШ ДЭЭ. УДАХГҮЙ СҮҮЛЭЭ ӨРГӨӨД ЭХЛЭНЭ. ТҮҮНИЙ ОРОНД КИРКИЗҮЛДЭЭ ӨГСӨН НЬ ДЭЭР БХ ӨӨ., К КК .