Мерц: Путин, Зеленский хоёр уулзахгүй нь илт байна

Aдмин / Гадаад мэдээ

ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц "ОХУ-ын эхлүүлсэн Украины эсрэг дайныг зогсоохын тулд хүчин чармайлт гаргахдаа, эдгээр хоёр улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Владимир Путин нарын биечилсэн уулзалт болохгүй гэдгийг ойлгож, ийм нөхцөлөөс хандах ёстой" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлээ наймдугаар сарын 28-ны пүрэв гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ хэлсэн байна.

Мерц дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх тухай ярихдаа “Бид энэ сэдвийг дахин хөндөх ёстой ч Ерөнхийлөгч Зеленский, Ерөнхийлөгч Путин нарын уулзалт тодорхойгүй, болохгүй нь илт байна” гэж онцолсон байна.

Түүний хэлснээр, энэ нөхцөл байдал нь "өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трамп болон Ерөнхийлөгч Путин нарын хооронд тохиролцсон зүйлээс эрс ялгаатай" бөгөөд Трамптай Вашингтонд хийсэн уулзалтын үеэр ч энэ сэдэв хөндөгдсөн гэнэ.

Берлин амжилттай яриа хэлэлцээ болох магадлалд эргэлзэж байна

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн эхэнд Владимир Путинтэй утсаар ярьсны дараа хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын төлөвлөгөө боловсруулагдаж байгаа талаар мэдээлсэн. Харин Кремль зөвхөн хэлэлцээ хийх төлөөлөгчдийн түвшинг нэмэгдүүлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Мерц өмнө нь Москва уг уулзалтыг зарим урьдчилсан нөхцөлтэй холбон, "цаг хожих стратеги" ашиглаж байна гэж мэдэгдэж байв. Тэрбээр “Путин энэ уулзалтыг урьдчилсан нөхцөлтэй уях нь зүйтэй гэж үзэж байгаа ч эдгээр нөхцөл нь Украины талаас болон бидний, миний хувийн байр сууриинаас огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж онцолжээ.

Энэхүү байр суурьтай ижил санааг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль ч илэрхийлсэн байна. Тэрбээр "Focus" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ойрын ирээдүйд ОХУ ба Украин хоёрын хооронд яриа хэлэлцээ болох эсэхэд би маш их эргэлзэж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Хүсээд байгаа бол дийлэнх украйнчууд алуулна. [66.181.181.91] 2025-08-31 15:19:25

Энэ дайн дуусахгүй нь Европ Украйныг хатгаад, шордоод, хуурамч итгэл төрүүлээд байгаатай холбоотой. Бууж өгөхгүй бол Орос Украйны 90-100 хувь эзлэх хэрэгтэй болно. Украйны 25-45 насны эрчүүдийн 75-80 хувийг алж, тахир дутуу болгох болж байнадаа. Зеленский бол үүнийг хүсч байгаа, харин украйнчууд …

Зочин [103.57.92.83] 2025-08-31 10:28:00

еврей новштой хэлэлцэх шаардлага байхгүй зүгээр л дайнаа үргэлжлүүл!

Зочин [66.181.180.100] 2025-08-31 12:40:11

Тэгээд,,,,,бөгспутин алуулаад л дайн дууснашдээ,,,,,,гях,,гяхх,,гяхх,,,

Зочин [103.168.34.46] 2025-08-30 19:24:28

За за больчих,больчих ард түмнээ хайрлах хэрэгтэй. Дайн бол дайн хэнд хэрэгтэй юм ,олон хүний амь нас чухал.

Z [80.148.22.12] 2025-08-30 15:47:29

Германы эдийн засаг өөрөө сүйрлийн ирмэгт бна цагаачдаа хянаж чадахаа болисон

Зочин [66.181.180.100] 2025-08-31 14:31:55

Хэн чамд ийм үлгэр хүүрнэн өгүүлээв,,,,оркоо,,,

Pedro Sango [95.161.223.57] 2025-08-30 03:17:03

Hello, We are a football agency helping those who are interested in playing football. Parents who wants their children to play football we can still help them get their kids to academies and reputable football clubs. For more information kindly contact us via email: europeanofficial at europe dot com


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.