Зургаан аймагт тарвага агнах зөвшөөрөл өгчээ

Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл гэх зургаан аймгуудад ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар батлагдсан тоо хэмжээг үндэслэн дээрх аймгуудад наймдугаар сарын 20-ны өдрөөс тарвага агнах зөвшөөрлийг ирэх аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл олгожээ.
Ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тухайн сумын Засаг дарга олгож байгаа аж. Тарваганы экологийн үнэлгээ,
- Монгол тарвага 410 мянган төгрөг
- Алтайн тарвага 460 мянган төгрөгөөр агнахаар болжээ.
Харин зөвшөөрөлгүйгээр тарвага агнасан тохиолдолд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр тооцож, торгууль оногдуулна гэж заасан байна. Мөн Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгодог байна.
Монгол Улсын 17 аймгийн 81 сум тарваган тахлын байгалийн голомт өндөртэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд тарваган тахал өвчнөөр өвчилсөн 20 тохиолдол бүртгэгдсэнээс есөн хүн нас баржээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь тарвага агнаж, өвчих явцдаа, мах дотор эрхтэнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам зөөвөрлөж хэрэглэх явцдаа тус өвчнөөр өвчилжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.134] 2025-09-04 18:08:13
Агнахийг хориголсон амьтаныг агнавал экологын нөхөн төлбөр авах ёстой
Зочин [202.126.88.134] 2025-09-04 18:06:24
Агнах зөвшөөрөл өгсихөөд юун экологийн нөхөн төлбөр яриад бган
Зочин [202.126.88.134] 2025-09-04 18:05:23
Экологийн нөхөн төлбөрийг агнахыг хориголсон үед агнасан этгээдээс авдаг юм
Жинхэнэ Монгол. [103.57.92.39] 2025-09-03 16:14:38
Нэг тарвагыг 400.0- аар төр иргэндээ худалдаж байгаа юм уу. 10-ыг авчихсан байвал тэгээд 1-ийн үнэ тушаасан байна гээд 3,6 сая төгрөг нэмж авах юм уу эсвэл Зөрчлийн хуулиар торгох юм уу. Ингээд учир нь ойлгогдохгүй хуультай улс юм аа. Ийм мангар хуультай улс гэж ер нь яаж хөгжих мвэ? Монголчууд төрд мангар улсуудыг сонгодгоо боль. Сонгохгүй юм бол битгий саналаа өгч бай. Энэ малчдын л гай. Гэтэл бид малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг татвар төлөгчөөс төлж байгаа шүү.
Зочин [202.126.88.134] 2025-09-04 18:03:57
Хувааж идэх мөнгөө олох гэж нэдээн юм болхиймаа одоо энэ торгуулийн мөнгөө тооцоолцон хувааж байгаа биз
Зочин [202.126.88.134] 2025-09-04 18:03:57
Хувааж идэх мөнгөө олох гэж нэдээн юм болхиймаа одоо энэ торгуулийн мөнгөө тооцоолцон хувааж байгаа биз
Зочин [202.126.88.134] 2025-09-04 18:03:57
Хувааж идэх мөнгөө олох гэж нэдээн юм болхиймаа одоо энэ торгуулийн мөнгөө тооцоолцон хувааж байгаа биз
Зочин [103.229.121.214] 2025-08-30 12:01:00
Харамсалтай өлбөрч үхэх гээд байгаа юм байхдаа
Зочин [202.9.40.124] 2025-08-30 02:25:50
Засгийн зөвшөөрөлгүйгээр хоол идэж болох оо болих нь ээ, хуцваа
Зочин [202.9.40.124] 2025-08-30 02:23:38
450k , паа. Хэдэн төгрөг улсад хийдэг бол доо, хөөрхий.
Зочин [202.9.46.132] 2025-09-02 20:42:52
ㅎ 795⁴ㅉ
Зочин [202.21.107.39] 2025-08-29 18:07:39
Энэ идэж яадаг юм бол. Өлсөж үхэх гээд байдаг юм байхдаа