Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.
ШХАБ-ын гишүүн орнуудын Tөрийн тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулан үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын Төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа юм.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит уулзалтад оролцохоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Нэг юм санагдуулчихлаа. [66.181.181.91] 2025-08-31 19:36:26
ЯДУУ хамаатан Цагаан сараар бэлэг горьдож БАЯН ах эгчийндээ очиод байдаг шиг юм болоод байх шиг.
Ичихгүй байгаа юм уу? Иргэд чинь бол ичээд байна. [66.181.181.91] 2025-08-31 15:29:32
Лавров 5-6-р сарын үед “Монгол нь хэтэрхий удаан ШХАБ-ын ажиглагчаар явлаа. Одоо эсхүл гишүүн боло, эсхүл ажиглагчаар оролцохоо боль. Нэрээ бодмоор юм” гэсэн утгатай юм хэлсэн байсан. Хүрэлсүх хөршийн Гадаад харилцааны сайдаар ингэж хэлүүлчихээд ичдэггүй юм уу??? Ши Жинпин буюу Путинээр хэлүүлмээр байгаа юм уу?
Irgen [91.86.153.163] 2025-08-31 12:30:40
Olon jil booronhiilj tend suulaa, odoo hentei niilhee shiideh tsag bolj dee
Зочин [103.57.92.83] 2025-08-31 10:25:29
монгол улс ШХАБ ын хуралд маш олон жил ажиглагчаар оролцож байгаа ш дээ шийдвэр гаргаж чадахгүй бол дэмий зардал гаргахаа боливол таарна
Зочин [103.168.34.46] 2025-08-30 19:15:18
Монголын төлөө зүтгэл гаргасан Хүрэлсүхэд баяр хүргэе.
ТИЙМ [66.181.185.244] 2025-08-30 12:25:05
ЭНЭ НОХОЙН БААС ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ