Axios: Трамп Украины дайнтай холбоотой дипломат үйл ажиллагаанаас татгалзах боломжийг нухацтай эрэлхийлж байна

Aдмин / Гадаад мэдээ

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Украинд явуулж буй дайныг зогсоох дипломат хүчин чармайлтаас татгалзах талаар нухацтай авч үзэж байна. Энэ нь “нэг тал, эсвэл аль аль тал нь илүү уян хатан байдал үзүүлэх хүртэл” хэрэгжих боломжтой" гэж "Axios" цахим хэвлэл баттай эх сурвалж болох Цагаан ордны өндөр албан тушаалтны мэдээллээс иш татан наймдугаар сарын 30-ны бямба гарагт мэдээлжээ.

Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтан “Бид зүгээр сууж, ажиглана. Тэд жаахан дайтвал дайтаг. Юу болохыг харъя” хэмээн хэлсэн байна.

Европын удирдагчид Трампын энхийн санаачилгад саад учруулж байгаа юу?

"Axios"-ын мэдээлснээр, Америкийн зарим албан тушаалтнууд Европын удирдагчдыг "энхийн хэлэлцээрийн гол саад" гэж үзэж эхэлжээ. Тэдний үзэж буйгаар, хэдий Европын зарим удирдагчид олон нийтийн өмнө Трампын энхийн хүчин чармайлтыг дэмжиж буй мэт харагдаж байгаа ч энэ хугацаанд нууцаар түүний болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Аляск дахь уулзалтын дараа бий болсон ахиц дэвшлийг үгүйсгэхийг оролдож байгаа аж.

Цагаан ордны эх сурвалжуудын хэлснээр, тэд Европын удирдагчдад урам хугарч, "тэвчээр алдаж" эхэлжээ. Тэдний хэлж буйгаар, Европчууд Украинд дарамт үзүүлж, Оросоос газар нутгийн хувьд хэтэрхий бодит бус буулт хийхийг шаардаж байна гэжээ.

Цагаан ордны нэгэн төлөөлөгч “Европынхон энэ дайныг сунжруулахын зэрэгцээ арын хаалгаар үндэслэлгүй хүлээлт үүсгэж, тэгсэн хэрнээ Америк л зардлыг нь даана гэж найдаж болохгүй” хэмээн "Axios"-д ярьжээ.

Тэрбээр “Хэрэв Европ энэхүү дайн даамжрахыг хүсэж байгаа бол энэ нь тэдний асуудал. Гэвч тэд ялалт бус, зөвхөн итгэл алдрал руу л хөтлөгдөх болно” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.72.243.182] 2025-09-01 14:27:35

зөнөсөн цагаач


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.