Шинэ Зеланд улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Чингис хаан үндэсний музейд зочиллоо

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейд (2025.09.01) зочиллоо.
Төлөөлөгчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.
Чингис хаан Үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Мөнгөн мод танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэн музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурж хоёр улсын харилцаанд түүх болон үлдээлээ.
Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд, энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал аж.
Сэтгэгдэл
Leia [172.86.91.194] 2025-09-04 06:22:49
I am not sure where you are getting your info, but great topic. I needs to spend some time learning much more or figuring out more. Thank you for excellent info I was looking for this information for my mission. Porno izle