Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Агуулахад тавигдах шаардлага:
- Хана, шал, хаалга, дээвэр нь ус, цас чийг нэвтрүүлдэггүй байх;
- Ачааны зориулалттай машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байх;
- Монгол улсад мөрдөгдөх стандартын шаардлага хангасан галын булан, галын дохиолол суурилуулсан байх;
- Мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
- 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэрэлтүүлэгтэй байх;
- Камержуулалт, агааржуулалтын системтэй байх;
- Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байх;
- Агуулахад түлш хүлээн авах, гарах үед тухайн ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх;
- Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалт болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байх;
1 мкв-ийн түрээсийн НӨАТ-тай үнэ нь 8,000 /найман мянга/ төгрөг байна.
Зөвхөн сайжруулсан шахмал түлш хадгалах хугацаанд түрээсийн төлбөрийг тооцон олгоно.
Сэтгэгдэл
MONGOL [94.156.201.230] 2025-09-12 11:32:19
Иймэрхүү зардалууд гарна гэдгээ мэдэж байсан уу!