Трамп 'Антифа' хөдөлгөөнийг террорист байгууллага болохыг хүлээн зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 'Антифа' хөдөлгөөнийг террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зуржээ. Энэ талаарх баримт Цагаан ордны цахим хуудаст нийтлэгдсэн байна.

Тус зарлигт “Хууль ёсны улс төрийн үйл ажиллагааг дарах, хууль дээдлэх ёсыг хүчгүйдүүлэхэд чиглэсэн дээр дурдсан улс төрийн хүчирхийллийн загварын улмаас би энэхүү зарлигаар 'Антифа'-г дотоодын террорист байгууллага хэмээн зарлаж байна” гэж дурджээ.

"WSJ сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн дэмжигч, барууны консерватив үзэлтэн Чарли Киркийг хөнөөсөн байж болзошгүй галт зэвсгээс 'Антифа'-гийн уриа лоозонг сийлээстэй сумууд олдсон байна.

Консерватив үзэлтэн, Turning Point USA байгууллагын үүсгэн байгуулагч Чарли Кирк (Charlie Kirk) 2025 оны есдүгээр сарын 10‑нд АНУ‑ын Юта мужийн Orem хот дахь Utah Valley University‑ийн танилцуулгын арга хэмжээний үеэр хүзүүндээ буудуулж нас барсан.

Ойролцоогоор 3000 хүн оролцсон тус арга хэмжээ гадаа явагдсан бөгөөд түүнийг буудсан байж болзошгүй хэмээн үзэж, Tyler James Robinson хэмээх 22 настай залууг сэжиглэн баривчилсан байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр,түүнд хүний амийг онц ноцтойгоор бүрэлгэсэн болон бусад хэд хэдэн ял тулгажээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.