“Hackaton 2025 – Future of Digi Pay” тэмцээндээ бүртгүүлж амжсан уу?

Aдмин / Эдийн засаг

Шинэ санаагаа бүтээлч шийдлээр баяжуулж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “Hackathon 2025” тэмцээний бүртгэл дуусахад ердөө 3 хоног үлддлээ.

ХААН Банкнаас энэхүү тэмцээнийг залуу мэргэжилтэн, хөгжүүлэгч, оюутан залуус, шинэлэг санаа сэдлээр дүүрэн хэн бүхэнд нээлттэй зарласан бөгөөд та https://hackathon.khanbank.com цахим сувгаар бүртгүүлээрэй.

Бүртгүүлэхээсээ өмнө https://bit.ly/hack0924 энэ линкээр орж бүртгүүлэх зааварчилгаатай танилцаарай. Энэ тэмцээнд зөвхөн багаараа оролуох бөгөөд багийн бүртгэлийг зөвхөн нэг гишүүн үүсгэнэ. Ингээд бүртгэл үүсгэсний дараа багийнхаа бусад гишүүний мэдээллийг дээрх зааврын дагуу оруулахыг анхаарна уу.

“Hackaton 2025 - Future of Digi Pay” нь дараах сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд,

  • Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх
  • Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем
  • Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд
  • Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл
  • Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд шинэлэг санаа гарган өрсөлдөх боломжтой.

Зааврын дагуу бүртгэлээ амжилттай үүсгэж эхний шатанд тэнцсэн багуудад 2025.10.01-ний өдөр и-мэйлээр мэдээлэл илгээнэ. Ингээд шилдэг 7 багийг сонгон, дараагийн шат руу урих юм.

Финалд шалгарсан шилдэг багууд 2025.10.08-10-ны өдрүүдэд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт менторын зөвлөсний дагуу 72 цагийн турш хөгжүүлэлт хийж өрсөлдөнө.

Тэмцээний шагналын сан тун өндөр буюу шилдгээр шалгарсан баг I байр - 20’000’000₮, II байр - 15’000’000₮, III байр - 10’000’000₮-ийн мөнгөн шагналтай.

Энэ удаагийн “Hackaton 2025” тэмцээнээр онцолж буй Digi Pay аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн үйлчилгээг тав тухтай, хурдан шуурхай авах боломжтой. 100,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Тус аппликэйшнийг ХААН Банкны IT-гийн чадварлаг залуус хөгжүүлж, жил гаруйн өмнө зах зээлд нэвтрүүлсний дээр өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулсаар өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх super app болгон хөгжүүлээд байна.

Хакатон нь hack + марафон гэсэн үгсийн нийлбэр бөгөөд багаар ажиллан богино хугацаанд технологиор дамжуулан бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломжийг олгодог тэмцээн юм.

Та бүхэн "Hackaton 2025”-тай холбоотой асуух зүйл байвал hackathon@khanbank.com хаягаар и-мэйл илгээгээрэй.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.