Голомт банкны Mastercard брэндийн картаа Apple Pay-д холбон гүйлгээ хийгээд урамшуулалд хамрагдаарай

Голомт банкнаас 2024 оны 12-р сард Монголд анх нэвтрүүлж байсан Apple Pay төлбөрийн хэрэгсэл өнөөдөр харилцагчдын өдөр тутмын хэрэглээнд амжилттай нэвтэрч, хамгийн хялбар төлбөрийн хэрэгсэл болон хэвшээд байна. Бид өмнө нь Apple Pay хэрэглэгчдэдээ зориулсан “Анхны гүйлгээний урамшуулал”, “Apple Pay Deal” зэрэг хөнгөлөлт, урамшууллыг хэрэгжүүлж байсан бол энэ удаа Голомт банкны Mastercard брэндийн картаа Apple Pay-д холбон гүйлгээ хийгээд төрөл бүрийн буцаан олголт, бэлэг авах боломжтой шинэ урамшууллыг эхлүүллээ.
Энэ хүрээнд 2025.09.22-2025.11.22-ны хооронд Mastercard брэндийн картаараа дараах нөхцөлийг биелүүлж, Apple Pay-ээр гүйлгээ хийсэн харилцагч бүр урамшуулалтай.
Урамшуулал №1 – Шинэ харилцагч
Та хараахан Голомт банкны харилцагч болж амжаагүй бол SocialPay аппликэйшнийг ашиглан зайнаас данс нээж, шинэ харилцагч болох боломжтой бөгөөд аппликэйшнээрээ Mastercard брэндийн Виртуал картыг идэвхжүүлж, картаа Apple Pay-д холбоорой. Үүний дараа Apple Pay-ээр хийсэн анхны гүйлгээндээ 40%-ийн буцаан олголт авах боломжтой.
- Буцаан олголтын лимит: 30,000₮
Урамшуулал №2 – Голомт банканд бүртгэлтэй харилцагч
Харин Голомт банканд бүртгэлтэй харилцагчид Apple Pay-д Mastercard брэндийн картаа шинээр холбон анхны гүйлгээгээ хийгээд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.
- Буцаан олголтын лимит: 10,000₮
Урамшуулал №3 – Хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн харилцагчид
Аль хэдийнээ Голомт банкны Mastercard брэндийн картаа Apple Pay-д холбон ашиглаж буй хүмүүсээс тухайн сард хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн 3 харилцагчийг Apple брэндийн бүтээгдэхүүнээр урамшуулах болно.
- Шагнал: Iwatch, Airpod, Iphone 16, Macbook Air, Ipad Pro
Энэхүү урамшуулал нь зөвхөн Голомт банкны Mastercard брэндийн картаар хийсэн гүйлгээнд хамаарах тул Mastercard брэндийн картаа захиалж амжаагүй хүмүүс ЭНД дарж картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах боломжтой.
TIP: Голомт банканд дансгүй хүмүүс SocialPay аппликэйшнийг ашиглан зайнаас данс нээж, Mastercard брэндийн Виртуал картаа онлайнаар идэвхжүүлээрэй.
Хэрхэн Apple Pay-д картаа холбох вэ?
Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.
Сэтгэгдэл