Өмнөговийн хөгжилд түлхэц болох шинэ агуулах ашиглалтад орлоо

Aдмин / Эдийн засаг

“Петровис Групп” шинэ Цогтцэций агуулахаа нээлээ

Бид хөгжил түгээнэ уриатай Петровис Групп Монгол Улсын хөгжлийн тулгуур бүсийн нэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газрын тосны бүтээгдэхүүний шинэ агуулахын нээлтээ хийлээ.

“Петровис Групп” 2013 онд анх удаа Цогтцэций суманд МУ-ын стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, хагас автомат газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулж байсан. Сүүлийн жилүүдэд тус бүс нутгийн газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж буйг харгалзан, хүчин чадал болон техник технологио бүрэн шинэчилж шинэ Цогтцэций агуулахыг амжилттай ашиглалтад оруулж нээлтээ хийж байна.

Өнөөдөр “Шинэ Цогтцэций” агуулахын нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн нутгийн удирдлагууд, Онцгой байдал, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн удирдлагууд, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудын төлөөлөл, Петровис Группийн ТУЗ-ийн дарга, гишүүд, тус компанийн салбар компаниудын захирал, дарга болон агуулахын гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцлоо.

Зураг 1 /Тууз хайчилж буй болон зочид/

May be an image of 9 people and text

May be an image of 9 people and text

May be an image of 6 people
Энэхүү шинэ агуулахыг 30,000 м² талбайд бүтээн байгуулж, нийт 14,150 м³ багтаамжтайгаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 8,150м³ багтаамжтай хэсгийг ашиглалтад оруулж, дөрвөн төрлийн шатахуун хүлээн авч хадгалах үйл ажиллагааг эхлүүллээ. Тус агуулахын бас нэгэн онцлог нь төмөр замаар бүх нефтийн бүтээгдэхүүнээ 12 вагонцистернээс хүлээн авах 1,160 м урт 2 салаа төмөр замыг холбосон бүтээн байгуулалтыг хийсэн байна.

Байгаль орчинд ээлтэй агуулах

Тус агуулах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн API - Америкийн Нефтийн Институт, NFPA – Америкийн Галын Аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандартын шаардлагад нийцүүлэн ууршилтын алдагдалгүй, агаар, хөрс, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техникийн шийдэл, сав, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Тухайлбал, шатахуун хадгалах савнууд нь дэлхийн жишигт нийцсэн дотроо шингэний түвшин дээр хөвдөг хөнгөн цагаан хөвөгч дээврийг суурилуулж өгсөнөөр шатахууны ууршилтыг 96% хүртэл бууруулдаг технологиор хийгдсэн байна. Энэхүү дээвэр нь байгаль орчин болон галын аюулаас хамгаалахад онцгой үүрэгтэй. Түүнчлэн галын иж бүрэн систем вагон болон автоцистерн буулгах насос нь цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй.

Зураг 2 /Агуулахын савны хэсгийн зураг/

May be an image of text

May be an image of ‎text that says '‎ת ПЕТРОВИС‎'‎

Найдвартай, чанар шаардлага хангасан шатахуунаар хурдан шуурхай үйлчилнэ

“Шинэ Цогтцэций” нь дөрвөн төрлийн шатахууныг хүлээн авах, хадгалах, ачих технологийн үйл ажиллагааг автоматжуулснаар хүний оролцоог багасгаж хэрэглэгчдэдээ шуурхай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Тухайлбал, нэгэн зэрэг 12 вагонцистерн хүлээн авч, түгээх хэсэг нь нэг минутад 1200-1500 литр шатахуун цэнэглэх хүчин чадалтай бөгөөд баталгаажуулсан тоолуурын системээр шатахуун олгодог. Найдвартай, үр дүнтэй нь батлагдсан, АНУ-ын FMC технологийн Accuload Smithmeter III маркын төхөөрөмжийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь шатахуун ачих үед шугам хоолойд байгаа хий агаарын холимгийг ангижруулж, урсгалын хурдыг тохируулан насосыг удирдсанаар шингэнийг нарийн хэмжин тоолох юм.

Зураг 3 Агуулах бүтнээр харуулсан зураг

9d60ddbc-bcdf-405f-9351-764e16f1ebc8May be an image of 3 people and textАюулгүй ажиллагааг онцгой анхаарсан агуулах

Тус бүтээн байгуулалт нь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн горимийн алдаа, аваар ослоос бүрэн сэргийлэх системээр ажилладаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааг бүрэн хангахад дэлхийн жишигт нийцсэн галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл дохиоллын автомат систем, гал гарсан тохиолдолд богино хугацаанд унтраах ус, хөөсний иж бүрэн систем, видео камерын иж бүрэн хамгаалалтын систем, цахилгаан, дулаан, усан хангамж, холбоо, дохиолол, үерийн хамгаалалтын далан зэрэг инженерийн иж бүрэн байгууламжуудаар шийдвэрлэжээ.

Ийнхүү агуулахын технологийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэснээс гадна хэрэглэгчдийнхээ тав тух, хэрэгцээг бүрэн хангахад зориулан 24 цагийн ажиллагаатай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй Монгол улсын Итгэмжлэгдсэн лабораторитойгоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү шинэчлэл нь зөвхөн бүс нутгийн хэрэглээг хангаад зогсохгүй, ирээдүйн хөгжлийн стратегийн чухал хөрөнгө оруулалт болж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.