ЦАГ АГААР: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Орхон Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.
2025 оны есдүгээр сарын 30-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий болон Орхон Сэлэнгийн сав газраар +10…+15 градус, говь, талын нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: 6 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл