Төв талбайд барьсан байгууламжийг буулгаж байна


Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураалгүй 10 гаруй хоносон тул нийслэлээс албадан буулгах шийдвэр гаргасан гэж мэдээлэв.
Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар 10 дугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж эхэлжээ. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулах аж.
Зохиолч А.Дэлгэржаргалаас энэ талаар тодруулахад “Сүхбаатарын талбай дээр хоол тараахын тулд нэг тэрбумыг цацсан хэрнээ хүүхдэд зориулсан Номын байшинг нурааж байгаад харамсаж байна" гэв.
Сэтгэгдэл