ЧУУЛГАН: "Эрх баригч нам даргын асуудлаа Төрийн ордонд авчирч, институт хоорондын хямралын хэмжээнд хүргэлээ"

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой асуудлаар асуулт асуув.

Тэрбээр "Ихэнх гишүүд эрэмбийн асуудал ярьж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эрэмбийг төсөөлөхдөө яах вэ, хэмжих нэгж нь ямар байх вэ. Энэ асуудлыг удаа дараа ярьж байна. Энэ талаар Г.Лувсанжамц гишүүн хүртэл хэлсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шалгуур үзүүлэлт тогтоох юм уу, парламент тогтоох юм уу. Энэ асуудлыг огт шийдэгдэхгүй байна. "Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага"-аас Монголд гурван янзын зөвлөмж өгдөг. Тухайлбал,

Авлигыг бууруулахын тулд улс төрийг шүүх эрх мэдлийн шийдвэр гаргалтаас хол байлгах, төрийн өмчит компаниудыг цомхотгох, авлигаас ангид байлгаач ээ гэдэг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй.

Сүүлийн өдрүүдэд С.Цэнгүүн гишүүнийг баалж, мушгин гуйвуулж байна. Гэтэл гол агуулга нь төсвийг үр ашигтай, зорилтот зүйлдээ зарцуулаач ээ л гэсэн. Харамсалтай нь, эрх баригч нам ээлжлэн гарч ирж мэдэгдэл хийж байгаа нь улс, орны хөгжил гэхээс илүү намын даргын асуудлаа төрийн ордонд авч ирээд, институт хоорондын хямралын хэмжээнд хүргэлээ. Та нарын энэ асуудлаас болж монгол төрийн бодлого гацаад явахгүй байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.228] 2025-10-09 15:40:32

дээдэс хэл амаа олдоггүй юу. Огцор огцор

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 6229240 https://t.me a [191.102.181.250] 2025-10-09 14:23:21

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 6882038 https://t.me appleipnoneipad !

Зочин [43.242.242.59] 2025-10-09 14:03:10

Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа энэ намыг татан буулгачихсан биз дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.