“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулжээ.
Хуваарь ёсоор өнөөдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтонд тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг олгох юм. Түүнчлэн дээрх тэтгэмж авдаг иргэдийг хоёр хуваадаг бөгөөд зарим нь энэ сарын 23-нд мөнгөө авах аж.
Тэгвэл хүүхдийн мөнгө болон одонтой ээжүүдэд олгодог тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тусламжийг энэ сарын 20-нд өгөх хуваарьтай байна. Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмадын насны хишгийг энэ сарын 23-нд олгоно
Сэтгэгдэл