Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг–Арцат–Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдана. Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тус чиглэлд тулгуур багануудыг суурилуулах, буудлын барилгын ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдөр 10 дугаар тулгуур баганыг суурилууллаа. Ингэснээр нийт 19 тулгуур багана суурилуулахаас өнөөдрийн байдлаар 8 дахь тулгуурыг босгоод байгаа юм.

Төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд суурийн ажил бүрэн дуусаж, 28 хоногийн бат бэхдээ хүрсний дараа металл хийцлэлийг хоёр өдөрт багтаан угсрах боломжтой. Өнөөдрийн байдлаар суурийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгуур цамхгийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.

Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал болон холбоо, дохиоллын ажлуудыг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.