“Moody’s Ratings” агентлаг ХААН Банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгож ахиуллаа

Aдмин / Эдийн засаг

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч “Moody’s Ratings” агентлаг 2025 оны 10-р сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээг B2-оос B1 болгон ахиулж, төлөвийг “Тогтвортой” болгосонтой холбогдуулан Монголын арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийн үнэлгээг шинэчиллээ.

“Moody’s Ratings” агентлаг ХААН Банкны урт хугацаат зээлжих зэрэглэлийн үнэлгээг (Issuer Rating) нэг шат ахиулж, Монгол Улсын Засгийн газрын үнэлгээтэй ижил түвшин буюу “B1 / Тогтвортой” болгон шинэчилсэн төдийгүй ХААН Банканд хийгддэг бүх төрлийн үнэлгээг нэг шатаар ахиулсан нь онцлог болов. Тухайлбал, Банкны зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг (“Counterparty Risk Assessment”) анх удаа B1-ээс Ba3 түвшинд нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь Засгийн газрын үнэлгээнээс нэг шат ахисан үзүүлэлт юм.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, бодлогын үр нөлөө сайжирсан, мөн Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулсантай уялдан ХААН Банкны санхүүгийн үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй, үйл ажиллагааны орчин эерэг байгаа нь үнэлгээг нэмэгдүүлэх гол үндэслэл болсныг дурдсан байна.

Moody’s агентлагаас Монголын арилжааны банкуудаас урт хугацааны зээлжих зэрэглэлийг сайжруулсан 2 банкны нэг нь ХААН Банк болж буй.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.