Р.Даваадорж: Боловсрол, мэдлэггүй парламент боломжийг алдсан нь иргэдэд дарамт болж байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж тоогүй төсөв инфляци, ханшийн сулрал үүсгэж, Монгол Улсыг өрөнд оруулах эрсдэлтэйг онцолж байна. Тэрбээр "Төсвийн алдагдлыг цаасан дээр бууруулаад хэрэггүй, бодит тооцоо судалгаанд үндэслэсэн байх ёстой.

Өнгөрсөн онд төсвийг алдагдалгүй баталсан ч төсөв өмнөх жилээс 9 их наядаар нэмэгдсэн нь эрсдэлтэй байдал үүсгэсэн. Ерөнхийлөгч, Засгийн газар хасалт хийсэн ч 2025 оны 3 улирлын байдлаар 2 их наядын алдагдалтай байна. Энэ алдагдал он дуусахад 3 их наяд хүрэх төлөвтэй.

Тоогүй төсөв инфляци, ханшийн сулрал үүсгэж, Монгол улсыг өрөнд оруулах эрсдэлтэй. Судлаачдын анхааруулгыг үл тоосноор ахмадууд, багш, эмч нар тэмцэлд босож байна.

Сонгуулийн өмнөх цалингийн нэмэлт бодлого нь инфляц өдөөж, бусад салбарын шүүмжлэл, ажил хаялт үүсгэсэн. Цалин нэмэхэд татвар нэмэх, эсвэл мөнгө хэвлэхээс өөр гарцгүй, энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын хүнд нөхцлийг ойлгож байгаа ч улс орны санхүүгийн байдал муудаж буйг анхаарах ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгийг зөв удирдаж чадсан бол багш, эмч нарын цалинг илүү нэмэх боломжтой байлаа. Гэвч боловсрол, мэдлэггүй парламент ийм боломжийг алдсан нь иргэдэд дарамт болж байна" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.51] 2025-10-23 11:53:41

Тийм шүү төсвийн гол зорилго сонгуулийн зорилго байж болохгүй. Ард түмний эрх ашиг гэдэг үгээр сонгуулийн ялалтын эрх ашиг руу чиглүүлмээргүй л бна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.