Алтны үнэ 7.5 хувиар унажээ

Aдмин / Эдийн засаг

Даваа гарагт нэг унц нь 4381 ам.долларт хүрээд байсан алтны үнэ лхагва гарагт 7.5 хувиар унаснаар 4036 ам.доллар болжээ.

Хятадтай үүссэн худалдааны маргаан намжиж магадгүй гэсэн дохиог АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өгсний дараа энэ долоо хоногт алтны үнэ буураад байгаа юм.

Даваа гарагт уг үнэт металлын үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн явдалд дэлхийн хоёр том эдийн засагтай орнуудын хоорондын худалдааны хурцадмал байдал, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Төв банкууд нөөцдөө алт худалдан авах алхам зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Харин Хятадын тал газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгасны хариуд 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлээд байсан Д.Трамп Бээжинтэй “шударга тохиролцоо”-нд хүрнэ хэмээн мэдэгдсэний дараа алтны үнэ огцом буурлаа.

Мөнгөний үнэ мөн өнгөрсөн долоо хоногт 54.5 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрээд байсан бол лхагва гарагт 12 хувиар буурч, 47.9 ам.доллар болсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.