Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэнг нээнэ

Aдмин / Эдийн засаг

2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт "ДЦС-5" болон “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн гүйцэтгэгч талуудтай Хангарди ордонд гэрээ байгуулна.

10:00 цагт АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн "Нойрны төв"-ийн нээлт болно.

10:00 цагт: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэн Мишээл экспод нээлтээ хийнэ.

11:00 цагт: "The Fight Club 1" Монгол улсын мэргэжлийн боксчдын чансаа тогтоох анхны тэмцээний хэвлэлийн хурал, жин үзлэг ITC Tower-ийн ZU Ballroom-д болно.

11:40 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “Урлахуй ухааны тэнхим”-ийг МУСГЗ, бурханч лам, доктор, гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгон нэрлэж буй бөгөөд тус тэнхимийн нээлт болно.

16:00 цагт: Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд “Амар аясгалан” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.

-НҮБ-ын өдөр тохиож байна.

-Ядуурлыг бууруулах олон улсын өдөр тохиож байна.

-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног үргэлжилж байна.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Хилийн чанадад:

БНХАУ-ын Далиан хотод спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

БНСУ-ын Чанвон хотод болох гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орноор оролцоно.

Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно.

Япон улсын Нагоя хотод “Монгол хаан” жүжгийг толилуулна.

Цюрихийн Ритберг музейд “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн гарч байна.

Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулна.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.