Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байна.
Үүнээс:
Эрдэнэт өртөө – 5 вагон
Дархан өртөө – 4 вагон
Сайншанд өртөө – 5 вагон тус тус буусан байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензин дараах чиглэлүүдэд хүргэгдэж байна.
Үүнд:
Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 25 вагон
Рашаант – 5 вагон
Багануур – 2 вагон
Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлтийн мэдээлэл дараах байдлаар байна:
11:00 цагт – бензин 2 вагон
13:00 цагт – бензин 20 вагон, дизель түлш 42 вагон
15:00 цагт – бензин 5 вагон, дизель түлш 57 вагон
22:00 цагт – бензин 32 вагон, дизель түлш 35 вагон
Өнөөдрийн байдлаар нийтдээ 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.




















.jpeg)











.jpg)
.jpg)

































Сэтгэгдэл