МҮЭХ: Эмч нарын зээл төлөлтийг хойшлуулж өгөх саналыг банк болон банк бус байгууллагуудад хүргүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын ажилчид үндсэн цалингаа 3.5 саяд хүргүүлэх шааардлагыг тавьж эхэлсэн. Энэ хүрээнд тэд 10-р сарын 28-наас эхлэн ажил хаялтын бэлтгэлээ хангах талаар мэдээлсэн. Түүнчлэн ирэх даваа гарагаас өмнө хэлэлцээрт хүрэхгүй бол шууд ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл цалинг нэмэх шийдвэр гарах хүртэл үүсэх санхүүгийн эрсдлийг тооцон банк болон банк бус байгууллагуудад зээл төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх саналыг хүргүүлжээ.

Саналд “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудад боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хууль ёсны эрхээ эдэлж, ажил хаялтад оролцож байх үед нийгмийн хариуцлагын хүрээнд цалин, ипотек, хэрэглээний зээлийн эргэн төлөлт, хүү, торгуулийг түр хугацаанд зогсоож, тэдний нийгмийн болон эдийн засгийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдэн, хүмүүнлэг шийдвэр гаргахыг уриалж байна” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.212] 2025-11-01 07:01:52

Багш, эмч нар дээд боловсролтой, ухамсартай хүмүүс, төр засгаас боломжоор нь цалинг нэмнэ гэж байхад хүүхдүүдийг хохироож байна. Ажил хаясан хоногийн тоогоор нь цалингий нь хас

ЗОЧИН [103.229.123.212] 2025-11-01 06:57:36

Харин ч эмч нар чинь орлоготой. Өдөр ажил нь эрт тарна, шөнө жижүүрт гарвал илүү цаг, шөнө цагийн мөнгөө яс тооцож авдаг. Үдээс хойш хувийн эмнэлгүүдэд гэрээгээр ажиллана. Эдний зээлийг хойшлуулвал бусад хүмүүсийнхийг яахав. Эмнэлгийн салбарт сувилагч асрагч нарын цалинг л нэммээр байгаа юм.

БҮҮ ДАЛИМДУУЛ [103.229.123.212] 2025-11-01 06:24:22

ТӨЛЖ чадна хэмээн зээд авч байгаа. ЗЭЭЛЭЭ төл.

Зочин [59.153.115.105] 2025-10-30 01:48:05

Алуурчид болох Монголын эмч нарт юу ч битгий өг!

Зочин [109.252.130.102] 2025-10-29 16:31:57

Эмч багш нар буур давар чихсан эд нар овчтон нараас хахуул авч байж эмчилдэг.хувийн эмнэлэгтэй маш ондор унэтэй. Улсын эмнэлэг монго огохгуй бол эмчилдэггуй. Багш нар хуухдуудэд хичээ заахаасаа илуу маш их даалгавар огдог тэгээд давтлага огно гээд их толбор авдаг.эд нар зовхон данх амарбаяслангийн монгоор жагсаж байгаа. Засгийг муухай харагдуулах гэж. Нийгэмд зовхон та нар ажиллаж байгаа юм уу.

Зочин [64.119.29.2] 2025-10-29 17:01:02

Яг л үнэнийг хэлж. Өвчтөнийг, хүүхдийг мөнгө л гэж хардаг. Мөнгө олох боломжгүй бол өөрөөсөө бушуухан зайлуулдаг. Зүгээр нийтээрээ галзуурчихна гэж байх уу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.