Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Aдмин / Эдийн засаг

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулав

Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг 13, 20, 25-нд хуваан олгохоор зохицуулжээ. Тодруулбал энэ сарын 13, 25-нд тэтгэвэр, асаргаа, амжиргаа тэтгэх мөнгөн тэтгэмж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, дэмжлэг олгоно. Мөн алдар цолтонд болон онцгой тохиолдлын мөнгө тэтгэмж, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг өгөх аж.

Үүнээс гадна зорилтот бүлгийнхэнд олгодог хүнс тэжээлийн дэмжлэгийг 13-нд үзүүлэх юм байна. Тэгвэл алдарт эхийн одонгийн мөнгө, ахмадын насны хишгийг 25-нд иргэдийн данс руу шилжүүлнэ.

Харин хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд сар бүр олгодог тэтгэмжийг 20-нд өгөхөөр хуваарьт тусгажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.