207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Aдмин / Эдийн засаг

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" НӨААТҮГ байрыг буулгаж байна. Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.


Сэтгэгдэл

Улс төр бизнес ,төрийн мөнгө уйлахгүй [103.57.93.25] 2025-11-18 20:59:46

Зөвлөх нэртэй эргүү соц өвгөний үгэнд орж ийм барилга буулгаж байдаг мөн ч мөнгөтэй улс шүү,Тэр өвгөн тийм мундаг юм бол нурах гэж байгаа хотын төвийн хуучны байрнуудаас хүмүүсийг гаргаад татаас өгүүлээд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.