Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ

Aдмин / Эдийн засаг

Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Тодруулбал, Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 9 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Энэ нь Монгол Улсад огт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт бөгөөд ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Эхний ээлжид гүүр, хоолой, далангийн ажлыг эхлүүлнэ. Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Карьер, хайрга, дайргын ажил дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байгаа. Он гараад ажиллах хүчнийхэн орж ирнэ. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15 хувиар буурна гэдгийг инженерүүд тооцоолсон байгаа. Үүнээс гадна Туулын хурдны замын тодорхой байршилд иргэн ААН-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газар үнэ цэнд орно. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн Нэгдүгээр тойрог замын тендерийг ирэх даваа гарагт нээх товтой ажиллаж байсан ч тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу хугацааг сунгахаар болж байна. Тиймээс өнөөдөр үнэлгээний хороо хуралдаж, хугацааг сунгахаар болж байгаа талаар тэрбээр хэлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.210] 2025-12-01 12:18:47

ene hun ajillaj chadaj bgaa shuu.heregtei hun. bitgii yum bolgoniig harluulj bai

Зочин [66.181.183.151] 2025-11-30 21:03:27

Shaadag 5-n neg

Зочин [103.212.162.168] 2025-11-29 12:55:37

Хятадууп оруулж ирхжж ыроь. Монголчууддаа өндөр цалин өгөөд ажиллуулая

Зочин [103.212.117.149] 2025-11-30 10:20:50

Монголчууд ажиллаж чадахгүй ажлаа муу хийнэ ажил таслана хаяад явна чадваргүй арчаагүй хүмүүс архидана хулгай хийнэ бүтэхгүй шүү Харин хчтадуудаар бариулаад бушуухан буцаах хэрэгтэй

Зочин [103.212.119.248] 2025-11-29 11:38:39

Ажиллах хүчин удахгүй оруулж ирнэ гэнэ дээ энэ гадны тавиул.

Зочин [103.212.117.149] 2025-11-30 10:21:54

Нямбаатар харин ч ажил хийж байгаа шүү

Зочин [66.181.189.203] 2025-11-29 08:54:17

Нямбаатар бас биднийгээ хошигруулж байгаа биз. МАН ыхан дандаа амаараа л хийдэг Бид өмнө нь Метро, LTR , Дүүжин тээвэр зэргийг Билэгт,Батболд Сумьяабазар Амарсайхан нар 2 жилийн дараа оруулна гэснийг сонсохоороо нэг болсон. Овоолсон шороо үлдэх байлгүй дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.