ХААН Банк шинэ жилийн баярыг угтан “Шидэт өдрүүд” урамшуулалт аян зарлалаа

Aдмин / Эдийн засаг

Догдлол дүүрэн шинэ жилийн баярын шидэт өдрүүдийг илүү онцгой болгохоор ХААН Банк картын хөнгөлөлттэй аянаа эхлүүллээ.

ХААН Банкны Priority, Signature, SplendorPlus дебит карт болон бүх төрлийн кредит карт эзэмшигчид 2025 оны 12-р сарын 1-ээс 12-р сарын 20-ны өдрийг дуустал ЭНД буй сонгогдсон байгууллагуудад худалдан авалт хийхдээ 30-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Урамшуулалд хамрагдахын тулд эдгээр картуудаа ХААН Банкны Digi Pay аппликэйшнд холбоод, ХААН Банкны ПОС төхөөрөмжид уншуулаарай.

ХААН Банкнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан харилцагчдаа урамшуулах онцгой бэлгүүд ар араасаа үргэлжилсээр байгааг дуулгахад таатай байна. 2025 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 15 хүртэлх хугацаанд шинээр кредит карт захиалсан харилцагч 100,000 оноо бэлгэнд авах бөгөөд энэхүү оноогоо аян үргэлжлэх хугацаанд дээрх сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ зарцуулах боломжтой юм.

Шинэ оны шилдэг мөч бүрд ХААН Банкны карт тантай хамт байх болно.

Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэлтэй танилцана уу.

Картын төрөл

Digi Pay аппликэйшнд холбосон картаар хөнгөлөх хувь

Аяны хугацаанд нэг харилцагчийн авах нийт хөнгөлөлтийн дээд дүн

Platinum кредит карт

Priority дебит карт

50%

1,000,000₮

Signature дебит карт

Travel, Signature, Glamour, Gold кредит карт

40%

800,000₮

Энгийн кредит карт

Easy кредит карт

Виртуал кредит карт

SplendorPlus дебит карт

30%

600,000₮

Жишээлбэл Digi Pay аппликэйшнд холбосон Priority дебит картаараа Godiva Mongolia-аар 2,000,000 төгрөгөөр үйлчлүүлж, ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр Digi Pay -ээр төлбөрөө хийх үед 50% буюу 1,000,000-ийн хөнгөлөлт авна.

Дараах зүйлсийг анхаараарай:

  • Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн дээр дурдсан картуудад хамаарна.
  • Биет картаар хөнгөлөлт эдлэх боломжгүй. Зөвхөн Digi Pay аппликэйшнд холбосон картаар хөнгөлөлт эдлэнэ.
  • Сонгогдсон байгууллагуудын тусгай хямдралтай бараа бүтээгдэхүүнд давхар хөнгөлөлт үйлчлэхгүй.

Та гар утсандаа Digi Pay аппликэйшн суулгаагүй бол яг одоо татаад, картаа холбон урамшуулалт аяндаа амжиж оролцоорой.

IOS apple утаснаас татах линк: https://apple.co/4ptHboF

Android утаснаас татах линк: https://bit.ly/3XuMUxY

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.