Аутизмыг таниулах Дэлхийн өдөр тохиож байна
2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэж, аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

































































Сэтгэгдэл
Зочин [103.229.121.25] 2026-04-02 12:47:03
Аутизм гэдэг өвчин байдаггүй. Мангар хүүхдүүдтэй болсонтой эвлэрцгээ эсвэл тийм хүнд өвчин юм бол СЭМҮТ-д насаар нь хэвтүүлээд, хүчтэй эм тариа өгцгөө! Улсаас халамжийн мөнгө аваад үзээрэй!