ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ
Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгон бууруулж, 2027 оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр үлдээжээ. Шинэчлэн гаргасан энэхүү таамаглал нь 2025 онд 3.4 хувиар өссөн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Ойрх Дорнодод мөргөлдөөн эхлэхээс өмнө 2026 оны өсөлтийг 3.4 хувь гэж таамаглаж байсан боловч ийнхүү 0.3 нэгжээр буурууллаа. Өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа зэвсэгт мөргөлдөөний улмаас тодорхойгүй байдал их байгаа тул ОУВС энэ удаад уламжлалт "суурь төсөөлөл"-ийн оронд "лавлах төсөөлөл"-ийг танилцуулжээ. Энэхүү төсөөллийг гаргахдаа Ойрх Дорнод дахь дайны нөлөөг харгалзан үзсэн бөгөөд уг мөргөлдөөн үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээний хувьд хязгаарлагдмал байх ба үүнээс үүдэлтэй эдийн засгийн саад бэрхшээлүүд 2026 оны дунд үеэс эхлэн аажмаар арилна гэсэн таамаглалд үндэслэсэн байна.
Дэлхийн ерөнхий инфляцын хувьд 2026 онд 4.4 хувь хүртэл өсөж, 2027 онд 3.7 хувь болж буурна гэж таамаглажээ.
Хэдийгээр эдийн засгууд цар тахлын дараа үргэлжлэн сэргэж байгаа боловч геополитикийн хурцадмал байдал нь инфляцыг хөөрөгдөж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл болж байна гэж тус банкны "Дэлхийн эдийн засгийн төлөв байдал" тайланд дурдсан байна.































































Сэтгэгдэл