16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь прокурор н.Баясгалан зүгээс Өмнөговь аймагт шүүх хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлтээ өчигдөр шүүхэд хүргүүлсэн байна. Харин прокурор н.Түмэн-Өлзий хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй аж.
Тиймээс хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс "н.Баясгалан прокурорын хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож байна. н.Түмэн-Өлзий прокурор шалтгаангүй ирээгүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. н.Түмэн-Өлзий прокурорт хариуцлага тооцох саналтай байна" гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хуралдааныг энэ сарын 11-ний 09.00 цаг болгож хойшлууллаа.




































































Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2026-05-05 14:35:42
Алуурчид, хулгайчид, залилан хийгчдийн талд давуу байдлаар үйлчилдэг гаж, санаатай хандлага манай улсын хууль зүйн салбарт буй болоод удаж, хорт хавдар болтлоо архагшиж байна даа...
Temuul [103.57.95.249] 2026-05-01 17:46:01
Давуу эрхтэй прокурорт цаг хожих шаардлага гарч дээ янз нь. Өмнөговьд үүнээс илүү чухал ямар хэрэг гарсан талаар олон түмэнд тайлбар өгнө үү