Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэв

Д.Тулга / Орон нутаг

mashinБээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд болж өндөрлөв. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин танилцуулагджээ.

Энэхүү үзэсгэлэн яармагт Монгол Улсыг төлөөлөн "Билиг" дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу АЯНГАН МОТОР" нэртэй цахилгаан мотор бүхий машинаар анх удаа оролцсон байна.

Энэхүү машин нь өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглүүлэхгүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй зэрэг онцлогоор өндөр үнэлгээ авч, зохион бүтээгчид Бээжингийн олон улсын наадмын тэргүүн шагналын эзэн болжээ.

Д.ТУЯА

mashin


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.