ВИДЕО: Түүхэнд анх удаа Хятад улс сарны сүүдэртэй талд газардлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Өчигдөр /2019.01.03/ БНХАУ-ын сансрын роботон хөлөг сарны сүүдэртэй хэсэгт судалгааны роботон хөлгөө амжилттай газардуулсан бичлэгээ цацлаа. Дэлхийд огт харагддаггүй сарны нөгөө тал болох сүүдэртэй талд хүрч очсон анхны тохиолдол энэ бөгөөд “Орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:26 цагт “Чанъе-4” төхөөрөмж саран дээр буусан” гэж БНХАУ-ын Сансар судлалын үндэсний газраас мэдээллээ.

Сарны энэхүү сүүдэртэй талд сансрын томоохон биет унаснаас үүссэн тогоо байдаг гэх бөгөөд “Чанъе-4” төхөөрөмж тун удахгүй өөрөө явагч роботоо илгээж, орчин тойрноо судлах ажил хийх аж. Уг төхөөрөмж нь сарны геологи, биологийн судалгааг хийх багаж хэрэгслүүдийг биедээ тээсэн байгаа. Гэвч түүний олж авсан мэдээллийг шууд дамжуулах харилцаа холбоо байхгүй тул БНХАУ-аас тавдугаар сард сансарт илгээсэн хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийд илгээж байгаа гэлээ. imageimage


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.