Уушгины хатгалгааны эсрэг вакциныг Их Британиас оруулж ирээд Буриад руу зарсан уу

П.Урнаа / Эрүүл мэнд

-УУШГИНЫ ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИНЫГ ИХ БРИТАНИАС БИШ НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГААС ЗАСГИЙН ГАЗРЫН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВДАГ-

Дэлхий дээр жил бүр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны шалтгаантай нас баралт 1.8 сая бүртгэгдэж байгаагийн 541 мянга гаруй нь “Стрептококк пневмони” хэмээх нянгийн халдвараас шалтгаантай аж. Гэтэл, энэ нян нь 0-2 настай хүүхдийн уушгинд агуулагдаж байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Манай улсад энэ вакцин харьцангуй сүүлд орж ирсэн бөгөөд 2014 оны байдлаар дэлхийн 95 улс уг вакциныг нэвтрүүлэн хэрэглэж байгаа юм.

Манай улсад уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39.900 хүүхдэд, 2017 онд 48 мянган хүүхдэд хийсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан. Үүний үр дүнд хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурсан гэсэн мэдээллийг холбогдох албаныхан гаргасан байдаг. Мөн вакцин тариулсан хүүхдийн дунд уушгины хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй хэмээж байв.

Мөн 2018 онд нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулж тус оны гуравдугаар сарын 01-нээс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэлсэн байна.

Сүүлийн үед цахим орчинд “Их Британиас арванхоёрдугаар сарын эхээр уушгины хатгалгааны вакцин ирж хүүхдүүдэд тарилга эхлэхээр төлөвлөж байсан ч ЭМЯ-ны сайдын тушааалаар уг вакциныг тарьж болохгүй гэх лабораторын дүгнэлт гарсан гэх шалтгаанаар Буриад руу зарсан” гэх мэдээлэл цацагдсан билээ.

Тус мэдээлийн дагуу бид холбогдох албаныхнаас тодруулахын зорьсон юм. ЭМЯ-ны шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Бид гадаадын ямар нэгэн улс орноос вакцин авдаггүй. Ялангуяа 0-15 хүртэлх насны хүүхдийн вакциныг НҮБ-ийн Хүүхдийн сангаас захиалгаар Засгийн газрын мөнгөөр худалдан авдаг. Уушгины өвчлөлийн эсрэг Пневмококийн вакциныг хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд хугацааных нь дагуу вакцины товлолоор хийгээд л явдаг шүү дээ. Товлол гэдэг чинь өдөр бүр хийгдэнэ гэсэн үг. Тэрнээс биш зөвхөн арванхоёрдугаар сард хийдэг гэсэн мэдээлэл буруу юм. Ор үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тийм зүйл огт байхгүй. Уушгины хатгалгааны вакциныг Англиас огт авдаггүй, НҮБ-ийн хүүхдийн сангаас ДЭМБ-ийн сертификаттайгаар Монгол Улсдаа вакцин нийлүүлдэг. Вакцин зарна гэсэн ойлголт байдаггүй” гэлээ.

Уушгины өвчлөлийн эсрэг Пневмококийн вакциныг: хүүхэд хоёр сар хүрэнгүүт уг вакцины эхний тунг авна. Дараа нь дөрвөн сартайд хоёр дахь тун, есөн сартайд гурав дахь тунг хийнэ. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авдаг юм байна. Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтдог ажээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:33:35

a2tCYa http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.183.212] 2019-01-27 14:37:24

Sarangerel gej baliar emgen ajlaa hiij chadahguigees huuhduud ersdeld orj baina

zochin [112.72.11.109] 2019-01-27 14:03:44

Bitgii hudlaa hutsaad bai. Ugaasaa emch nar chini nudee boochihood baigaa harahgui buudaj baigaatai adil emchilgee hiideg sh dee. Ihenhdee tavisan sum ni baigaa onohgui eruul erhtniig ni sharhduulj hunii ami hunuudug. Turuur hamgaaluulsan aluurchid bol emch nar.

Зочин [66.181.182.248] 2019-01-29 01:34:06

тэгвэл өөрөө эмнэлгийн тусламж авдаггүй гэж ойлголоо мөнүү

зочин [202.179.26.186] 2019-01-27 12:05:00

Энэ эмч нар хүмүүст буруу ойлголт өгөөд байх юм аа. Мэргэжлийн хүн байж. Ушгины хатгаа чинь олон төрлийн бактериар бас вирүсээр үүсгэгддэг өвчин. Ихэвчлэн амьгалын замын халдвараас болно. Вакцин гэдэг чинь тухйалсан нэг зүйлийн бактерын халдварын эсрэг дархлаа тогтооно. Пнемококкийн эсрэг вакцин бол зөвхөн түүнийхээ халдавраас сэргийлнэ. Бусад нянд ямар ч хамааагүй. Стрептокоор, стафилококкийн эвдрэл ххагаа манайд их зонхилдог. Стафилококкор хатгаа үүсчихсэн бол ард түмэн вакцин хийлгээд байхад хатгаа авчихлаа , ёстой хулхи вакцин байна гэнэ шүү дээ. Энэ олон бактерийн альныг нь гэхэв. За тэр томуугийн вакцин бол бүр хэцүү. Жил бүр маш олон хүрээний маш олон төрлийн вирүсээр хаиад томуу дэгддэг. Чухам аль хүрээний ямар вирүс байна гэдгийг тогтоохгүйгээр урьдчилан сэргийлэх вакцин хийх арга үгүй л дээ. Хүмүүст сайн ойлгуул өөрсдөө ч энэ талаар сайн ойлгож бай.

zochin [185.39.141.99] 2019-01-26 21:14:43

uls eh oron gedeg chin 1 tom ail ...er em 2 ni tur zasag gej bodvol ...em ni gal togoogoo zarj duusàad geriinhee bvreesiig tasdaj zarah ... er ni

Сэжигч [43.250.126.3] 2019-01-26 16:06:36

Хэрэв үнэн бол чононоос мах хаашаа алга болсныг асуугаад бгаам бишүү

Зочин [66.249.82.165] 2019-01-26 16:06:09

Хулгайчаас та хулгай хийсэн уу гдг ярилцлага авчээ хахаха


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.