Хогийн пункер шатсаны улмаас таван хүн угаартжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Ховд аймгийн Жаргалант сумын есөн давхар барилгын гуравдугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2019.01.28/ 22.33 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж, нэгдүгээр давхрын хогийн пункерт хог шатаж байсныг хоёр минут ажиллаж унтраасан байна. Барилгын нэгдүгээр давхраас есдүгээр давхар хүртэл утаажилт үүссэн учраас тус байрны 46 өрхийн 137 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.

Тус байрны дөрөвдүгээр давхрын оршин суугч 33 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй Э, 7 настай эрэгтэй А, хоёр настай эрэгтэй А, наймдугаар давхрын оршин суугч 72 настай эмэгтэй Д нарт эмнэлгийн анхан шатын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.

Мөн энэ өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумд иргэн Ц-ийн гийн 8х7 метр, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж улмаар хажуу айл болох Э-гийн 9х7 метрийн хэмжээтэй байшин руу гал орсны улмаас түймэрт 65 настай эрэгтэй өртөж нас барсан байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.105] 2019-01-30 07:52:51

герман

1212 [202.21.118.174] 2019-01-30 00:48:18

Пункер биш бункер. Гадаад үг хэрэглэх гэж байгаа бол зөв бич л дээ

Зочин [103.229.121.184] 2019-01-30 01:17:01

гёрман үг үү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.