Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна гэв

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

2019 оны нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Хөх хотод “Монгол-БНХАУ-ын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хамтарсан уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын хүрээнд 2018 онд хоёр улсын хил орчимд хийсэн хамтарсан тандалт судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын талаар онцгойлон хэлэлцэж хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоон хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо.

Тухайлбал:

-2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 5,9 саруудад хийх;

-6 дугаар сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөлүүд, хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан дадлага сургууль хийх;

-Хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхжиж буйтай холбогдуулан Бичигт, Сүмбэр боомтын дагуу хамтарсан тандалт судалгааг хийх;

-Мөн Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой хиллэж буй хэсэгт орших боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах;

-Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах, харилцан солилцож ажиллах;

-Хятадын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх;

-Замын-Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хоёр тал хамтран эхлүүлэх;

-2019 оны 10 дугаар сард хамтарсан тандалт судалгааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон ажлуудыг хийхээр тохиролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.