Орон нутагт фэйсбүүкээр танилцсан бага насны охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

У.Уранцэцэг / Хууль

-НИЙСЛЭЛД ГАРДАГ БАЙСАН ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ОРОН НУТАГТ ҮЙЛДЭГДЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Өнгөрөгч онд цахим орчинд бага насны охид фэйсбүүкээр бусадтай танилцаж, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдол нийслэл хотод олон гарсан билээ. Цахим орчин ашиглан дэлгэцний цаанаас уран гоё үгээр хуурч, насаа нуун уулзаж, охидыг бузарлан өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчид гаршсан. Хүчирхийлэгчид охидтой үеийн мэтээр харилцаж итгэлийг олж, хамт хоолонд орох, кино үзэх санал тавих, үерхэх зэрэг шалтгаанаар уулзаж гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдол олон гарч буй. Фэйсбүүкээр танилцсан тэр найз чинь гэмт хэрэгтэн байх магадлал маш өндөр гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа юм. Он гарснаас хойш орон нутагт фэйсбүүкээр таницлсан бага насны охиныг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр Увс аймагт 14 настай эмэгтэй М нь фэйсбүүкээр танилцсан эрэгтэй 20 настай О гэгчид хүчирхийлүүлсэн байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 20 настай О нь бага насны хүүхэдтэй зориудаар дотно харилцаа үүсгэж улмаар насаа нууж танилцсан байгаа юм. Хэсэг хугацаанд харилцаж танилцсаныхаа дараа хуурч уулзан хүчирхийлээд хэргийн газраас зугтаасан байна. Одоогоор дээрх этгээдийг Увс аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа гэлээ.

Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Архангай аймаг “Эрдэнэбулган суманд тоотод тус тоотод суух эмэгтэй 12 настай М-г ... тоотод суух 19 настай эрэгтэй Т нь хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг 01:45-д авч, шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд хүүхдийг цахим орчинд, танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдийг фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангаруулах, харгалзах хүнгүй гадагш гаргахгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-05 05:30:58

mdle2

Зочин [203.91.118.247] 2019-02-02 01:16:04

яасан хаширдаггүй улсууд вэ. Байнга зурагтаар анхааруулаад байх юм. Хэнэггүй хүмүүс вэ. Энэ охидууд жаахан сэрэмжтэй явах хэрэгтэй

зочин [122.201.31.2] 2019-02-01 06:38:51

Харилцаа холбоо компанихан болон мундаг IT инженерүүд эх оронч сэтгэл гаргаад энэ асуудалыг цэгцэлж болохгүй юу насны хязгаараар үзүүлэх.

Зочин [202.179.26.197] 2019-02-01 05:20:33

Фэйсбүүкийг хаах хэрэгтэй . Хүмүүжилтэйдээ ч биш хүүхэд л юм чинь янз бүрийн юм сонирхоно эцэг эх нь мэдээж ингэж тэгж болохгүй гэж хэлж л байгаа ш дээ. Маш их сөрөг зүйлүүд гарч үйлдэгдэж байна. Тэндээс ямар ч хэрэгтэй зүйл байхгүй. Зарим орнууд аюултай болохоор хааж байгаа биз дээ.

зочин [202.9.43.249] 2019-02-01 05:07:51

Одооны бага насны хуухдууд яасан ичгуургуй болсон юм бэ Эцэг эх нь охидоо сайн анхаарах хэрэгтэй. Эцэг эх багш нар ийм асуудал гарахаас сэргэмжлэж ойлгуулах хэрэгтэй байна даа

Zochin [202.126.89.154] 2019-02-01 04:14:17

Serenhlvvlseer baital durabdaa ortood bgaa ulsig yahim be ym unshdgvimuu yah estoi boljinaa ooriin ami nas ervvl mend erh vvrgee bvgdiig busdad daatgachaad yuahaa hezee bolih uls be

Зочин [124.158.95.138] 2019-02-01 03:44:34

12. 14 тэнгүүд өөрсдиигээ юу гэж бодож байгаа юм болоо өөрсдөө юмтай л байхгүй юу даа

Зочин [202.179.27.41] 2019-02-01 03:23:07

Наад фейсбүүк хэрэглэхээ л байчих л даа. Эсвэл нэг хүн нэг хаягтай болгох шаардлагатай байна

Зочин [66.249.82.165] 2019-02-01 03:06:58

Хэлээд анхааруулаад байхад яагаад хамаг юмаа хэлээд, мэлээд, уулзаад, хүчиндүүлэх нөхцөл бүрдүүлээд бдаг юм бээээээээ!?

Gun [77.111.247.87] 2019-02-01 01:34:56

Welcome to Prison bitches. Have a good days !

zochin [202.70.46.20] 2019-02-01 01:17:51

zewuun novshnuud

Зочин [122.201.22.77] 2019-02-01 00:53:50

Aimar yumaa ene humuus, zaluuchuud chn, huuhduudiinhee tsahim heregleeg yaj shalgaj, ayulgui bailgah uu humuusee?

Зочин [66.249.82.165] 2019-02-01 00:52:17

фэйбүүкэнд буруу байхгүй.

Зочин [202.131.225.197] 2019-02-05 05:31:19

?

Зочин [66.249.82.165] 2019-02-01 03:58:58

хүмүүжилгүйн шинж дээ ийм насны хүүхэд чинь хөх өвөрөөсөө гараагүй үе шүү замбараагүй юм


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.