Шаравжамцын Энхийн-Од: Тоглолтын өмнө “Муу Ази” гэлцдэг бол тоглолтын дараа хамтдаа зураг даруулахаар ирэх нь бий

Б.Гэрэлмаа / Спорт

Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Одтой ярилцлаа. Тэрээр энэ жилээс АНУ-ын Огайо мужийн ахлах сургуульд суралцангаа сагсан бөмбөгийн спортоор ур чадвараа дээшлүүлэн, тэндэхийн спортын мэргэжилтнүүдийн хараанд өртөж, Америк хүүхдүүдийн гайхшралыг төрүүлж байна.

Очоод зургаахан тоглолтонд ороход 10 оноо, дөрвөн удаагийн самбараас бөмбөг авалт, гурван оновчтой дамжуулалт, хоёр бөмбөг таслалт хийсэн үзүүлэлттэй байгаа нь энэ “фрэшмэн”-ийг цаашид Америк өрсөлдөгчидтэй илүү удаан хугацаанд тоглож, дасаад ирэхээрээ зөвхөн Дэйтон бүсээр зогсохгүй бүх АНУ даяар түүний нэрийг хэлж сурах шаардлагатай болох тухай “Triple Double Prospects” сайтад бичжээ. Гадны тоглогчдын нэр дуудахад хэцүү тул Америкчууд сайн хэлж чаддаггүйтэй холбоотойгоор ийн бичсэн байх.

Түүнийг сагсан бөмбөгийн талбайд Майк Шаравжамц гэж дуудна. Одоо 199 см /6.6 ft/ өндөр 17 настай энэ хүү NBA-ийн топ залуу холбогчидтой эн тэнцүү өндөртэй. NBA-ийн од Леброн Жеймсийн өндөр ч 203 см байдаг аж. Түүнийг комбо хамгаалагч хэмээн тодотгосон байх бөгөөд энэ нь холбон тоглогч ч хийж чаддаг, бөмбөг ч сайн дамжуулдаг, гурваас “кист” сайтай шиддэг, түүгээр зогсохгүй жигүүрт тоглоход биеийн нөөц бололцоо сайтайг илтгэнэ. Тиймээс орчин үеийн сагсан бөмбөгт яв цав тохирох, цаашид удаан хугацаанд амжилт үзүүлэх ирээдүйтэй, авьяастай гэжээ. Түүнийг цаашид NBA-д харахыг хүссэн Монгол түмний хүлээлт ч өндөр байгаа юм.

Мөн түүний талаар Монголын үндэсний багийн дасгалжуулагч, өмнө нь мэргэжлийн тоглогч байсан Шаравжамцын хүү хэмээн тодотгон бичсэн байх бөгөөд энэ жил /өнгөрсөн 2018/ Монголоос АНУ-руу шилжиж ирсэн, цаашид Огайо мужийн авьяаслаг тамирчдаас бүрдсэн 2022 оны ангийн топ “фрэшмэн” болно хэмээн дурьджээ.

МУГТ Ц.Шаравжамц хүүгийнхээ оновчтой тоглолт, хичээл зүтгэлээр ихэд бахархаж дэмждэг бөгөөд тоглолтын бичлэгүүд дээр хүүдээ урам өгсөн сэтгэгдлүүд бичсэн байх нь хайрлам. Түүний хүүхдүүд нь 200 см, 199 см өндөртэй бол аав нь өөрөө 212 см өндөртэй.

“Чи наадахаараа хоолоо олж идэхгүй шүү, хэнд хэрэгтэй юм, чамд ер нь ямар ч ашиггүй дээ, чиний амьдралд хэрэггүй гэж маш олон хүн хэлдэг ч сагсан бөмбөг гэдэг энэ агуу зүйл миний амьдралдаа хийсэн хамгийн том бас хамгийн зөв шийдвэр минь байсан. Би ганц ч удаа харамсаж үзээгүй” хэмээн Ш.Энхийн-Од ярьж байна. Хичээл, бэлтгэл гээд цаг наргүй хөдөлмөрлөж байгаа Ш.Энхийн-Одтой бид онлайнаар холбогдон цөөн хором ярилцсан юм.

image

-СУРГУУЛЬДАА 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ АВЧ ОРСОН-

-Сайн байна уу? Ярилцлагын хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Шаравжамцын Энхийн-Од гэдэг. Би 2002 оны наймдугаар сарын 27-нд төрсөн. Одоо АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” гээд хувийн сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа. Монголд байхдаа нийслэлийн 50 дугаар сургуульд сурдаг байсан.

-Таны өндөр жин хэд вэ?

-Одоо би 199 см өндөр, 75 кг жинтэй байна.

-Суралцаж буй сагсан бөмбөгийн хөтөлбөртөө хэрхэн орсон тухайгаа болон өөрийн сургуулийн талаар танилцуулаач?

-Манай сургууль их олон жилийн түүхтэй. Гэхдээ 2016 оноос нэрээ сольсон байдаг. Энэ сургуульд Христийн шашинтай буюу итгэгч хүмүүс суралцдаг. Миний хувьд өнгөрсөн зун тоглолт хийж, өөрийгөө үзүүлээд, 100 хувийн тэтгэлэг авч орж байлаа. Ерөнхийдөө анх АНУ-д ирснээс хойш зургаан сургууль намайг авах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ сургуулийг сонгосон шалтгаан нь хичээлээ нөхөх зорилготой байсан гэж хэлж болно. Харин дараа жилээс өөр сургууль руу шилжинэ гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа.

-Танай баг одоогоор ямар ямар амжилт үзүүлээд байна вэ?

-Монголынхоор тайлбарлавал, манай баг дүүргийн аварга болоод байна. Харин одоо хотын аварга шалгаруулах тэмцээнд орж аварга болж чадвал мужийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Хувийн амжилтын тухайд энэ багт орж тоглож байгаа анхны жил минь болохоор бүгд тэгээс эхэлж байна. Тиймээс одоохондоо хувийн амжилтын талаар ярих зүйлгүй, ирэх жилээс энэ жилийн амжилтаа ахиулаад улам сайжирна гэсэн итгэлтэй байна.

-Та багийн гишүүдээ танилцуулахгүй юу? Нилээдгүй амжилт гаргасан залуус байдаг байх?

-Манай багийн гишүүдийн долоо нь одоо төгсөх ангийн сурагчид. Харин бусад нь 11,10,9 дүгээр ангийн хүүхдүүд байдаг. Ааш зан сайтай, мундаг хүүхдүүд байдаг шүү.

image

-ААВ НАМАЙГ АНХНААС НЬ ХОЛБОГЧИЙН БАЙРЛАЛ ДЭЭР БЭЛДСЭН-

-Сагсанбөмбөгт амжилт гаргахад тань ааваасаа өвлөж авсан өндөр бие мэдээж нөлөөлж байгаа байх. Маш өндөр бас Ази хүн гэхээр гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ази хүн гэхээр танихгүй хүмүүс эхлээд шууд л хятад хүн гэж хардаг юм. Тоглолтын өмнө “Муу Ази энд юу хийж яваа юм” гэх мэт яриа гарах нь олон, тийм үе зөндөө. Харин тоглолтын дараа намайг Монгол гэдгийг мэдчихсэн, хамтдаа зураг даруулахаар ирэх нь ч бий. Аавын маань өндөр нуруу надад мэдээж их нөлөөлсөн. Анх 2-4 насаар ах хүүхдүүдтэй тоглохоор хамгийн жижиг нь л байдаг байсан. Аав ч намайг цаашид өсөж өндөр болохыг мэддэг байсан учраас анхнаасаа шууд холбогчийн байрлал дээр бэлдсэн. Гэхдээ л одоог хүртэл талбай дээр гарахаар хамгийн жижиг нь юм шиг л санагддаг юм.

image-Талбай дээр гарах гэснээс, та талбай дээрх таны алтан дүрэм юу вэ?

-Эхлээд багийнхан, дараа нь өөрийгөө боддог.

-Бага байхаасаа эхлээд сагсанбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн гэсэн. Хэдэн настайгаасаа тоглож, хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?

-Бүр багаасаа ахыгаа дагаад л, ах нарынхаа найз нартай нийлээд л сагс тоглоод явдаг байсан. Бие томтой болохоор өөрөөсөө хэдэн насаар ах хүүхдүүдтэй нийлдэгийн дээр их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ анхны тэмцээндээ есөн настайдаа орж байлаа. Гэтэл анхны тэмцээндээ “аймар” хожигдоод, шар их хөдөлсөн. Азаар аав маань тэр үед Чингэлтэй дүүргийн спортын хорооны дарга болж, аавынхаа ачаар бэлтгэл хийх зааланд санаа зоволгүй эрчимтэй бэлтгэл хийх болсон нь нөлөөлсөн.

-Одоогийн сургуульд зааж буй хичээл энд байхад заалгаж байсан техник, дасгал суургуулилтаас ялгаатай байдаг уу?

-Мэдээж ялгаа бий. Анх би энд зүгээр л сагс тоглох мөрөөдөлтэй ирсэн. Гэтэл үгүй юм байна лээ /инээв. сурв/ Хичээлдээ 2.5-аас дээш оноо авч байж сагс тоглож болдог дүрэмтэй. Тийм болохоор одоохондоо хичээлдээ сайн анхаарч байгаа. Ялгааны хувьд хэрэглэж байгаа зүйлс, хичээл орж буй заал, хийж байгаа бэлтгэл гээд ондоо байдаг.

-Тантай АНУ дахь ямар нэгэн багаас холбоо барьсан, санал сэтгэгдэл илэрхийлсэн тохиолдол бий болов уу?

-NCAA D1 /National Collegiate Athletic Association Division I/-ийн таван сургууль одоогоор над дээр “interested” хийсэн буюу сонирхож буйгаа илэрхийлсэн байгаа. Гэвч одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй байна, уучлаарай. Надад ахиад гурван ч жил байгаа болохоор энэ жилдээ нэг их санаа зовохгүй л байна.

image

-БАГААСАА ИХ ШАРТАЙ ХҮҮХЭД БАЙСАН БОЛОХООР ТЭР МИНЬ НӨЛӨӨЛСӨН-

-Таны аав бас өвөө энэ спортоор хичээллэж байсан. Одоо таныг дэмждэг үү?

-Маш их дэмждэг. Аав хар багаас минь сунгалтаа сайн хийгээрэй, бэлтгэлээ сайн хийгээрэй, шагайтай пүүз өмсөөрэй гээд л бэртээхгүйн тулд их хэлж, зөвлөдөг байсан. Одоо ч гэсэн миний дэмжигч хэвээрээ байгаа.

-Энэ спортыг сонгоход олон хүн таныг шүүмжилж байсан гэдэг. Тэгсэн ч энэ спортыг сонгох болсон шалтгаан тань юу вэ?

-Ер нь багаасаа л, 6-7 настайгаасаа өөртөө зорилго тавьсан. Одоо хүртэл тэр зорилгынхоо төлөө явж байна даа. Шантарч байсан үе ч бий. Гэхдээ багаасаа маш их шартай хүүхэд байсан болохоор тэр маань нөлөөлж, хурцалж өгдөг гэж боддог.

-Цаашид таны ойрын болон холын төлөвлөгөө юу байна?

-Нэгдүгээрт хичээлээ тавьж байгаа. Энэ жилдээ дүүрэг болон мужийн аварга болохыг маш их хүсэж байна. Харин цаашид “Interested” хийсэн таван их сургуулиас тэтгэлэг авахын төлөө их хичээж байгаа.

-Монголдоо ирж тоглох бодол бий юу?

-Мэдээж бодол байгаа. Гэхдээ миний зорилго АНУ-д амжилт гаргах. Тиймээс зун амралтаараа очиж эх орондоо тоглоно. Саяхан Монголд очоод зөндөө ажил амжуулсан. Бүгд бүтэмжтэй байсан болохоор санаа сэтгэл амар сайхан буцсан.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Та бүхэнд бас баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.

image

image


Сэтгэгдэл

zochin [103.229.121.67] 2019-04-06 08:24:39

Амжилт

dalai [66.181.164.214] 2019-02-15 09:36:11

odoogoor NBA d asia toglogch gants l bgaa shuu dee udahgui NBA d orj mongol ulsiinhaa neriig cargaarai busad ornoos bitgii hel ANU giin 1000 1000 n huuhduud tamirchid NBA d oroh moroodoltei bdag bi NBA giin buh togloltiig uzdeg mash sain hodolmorloh neregtei amlilt husie

Зочин [202.179.24.161] 2019-02-14 18:48:46

Сайн байна. Хүссэн мөрөөдөлдөө хүрээрэй. Амжилт хүсье дүүдээ

Баасансүрэн [202.126.89.137] 2019-02-14 17:07:24

Эрүүл мэндээ хичээж байгаарай.Амжилтанд хүрээрэй.МУУ зүйлээс ямагт сэрэмжтэй бай.

Зочин [112.72.12.20] 2019-02-14 09:00:21

NBA od bolohiig husen yeruuy !

Purevbaatar Boldbaatar [117.111.2.184] 2019-02-13 19:08:49

Sain baina duu min. Ongolog saihan ireedui urd chn baina. Good Luck

Зочин [103.229.121.16] 2019-02-13 19:06:56

Saihan b.a daa buye bodoj yvaarai

зочин [202.179.26.94] 2019-02-13 18:47:43

заа наадах чинь яахав дээ цаана чинь манай гомо мөнхөө ах наад бандийг чинь хараад л сууж байгаа

Зочин [202.126.89.166] 2019-02-13 21:14:14

monkhoo gej heniigee heleed bga sda ve

Zochin [139.5.216.243] 2019-02-13 17:43:20

Amjilt husie, hicheel zutgel avyas belgiig chin Burhan iveeg!

zochin [202.131.235.74] 2019-02-13 17:14:41

Amjilt husii.

Зочин [124.158.94.88] 2019-02-13 15:20:48

NBA-d togloosoi. Zah zeeld shiljenees hoish delhiin hemjeend garahiin tuld shurguu beldej yavsaar odoonii huuhduud amjiltand hurch ehellee.

Тамираа [202.9.43.134] 2019-02-13 14:56:19

Ghde ene hund 1 l ah bdimda am bul 4 sanagdhin

Зочин [108.28.146.232] 2019-02-13 12:37:26

Uvuug ni yaagaad yarihgui bn? MGL sangsan bumbugiin hugjild ih huvi nemer oruulsan Tserenjanhar gej hun bailaa/ Odoo ene Sharavjamtsiin aav mun biz dee.

Зочин [202.126.89.7] 2019-02-13 12:33:11

Гоё. Бичлэгүүдийг нь байнга үздэг. Good luck. Ухаантай, даруухан юмаа

[103.10.21.82] 2019-02-13 12:14:09

Ogaio muj hhaha

Зочин [112.96.195.106] 2019-02-13 11:46:59

Uls ornuuduin surgaltiin handlaga, huniig yaj hun bolgoj baigaag l dahiad neg harah shig bolloo. Helj yarij baigaa buhen todorhoi, ooriigoo ilerhiileh ene ter yaya. Emu tsegtstei... Mongold min yadag bile de? 10 togsch baigaa niigmiin buteegdehuun ni hel yariagaa ch zov evluulj chaddaggyi, setgelgee bolood setgen bodoh doroitoltoi. Huch gargan gargan huuhed toruullee, surguuli tsetserlegees ni l ehleed hend ch hereggui niigmiin neg hog toosgo bolgood haydag manai uls gej yana da yana

монгол [202.21.115.165] 2019-02-13 11:40:37

амжилт дараагийн дирк болоорой

Зочин [66.181.176.236] 2019-02-13 11:19:02

Энэ хүүгийн бичлэгүүдийг FB-р хараарай хүмүүсээ естой мундаг хүү байнадаа

Ganaa [103.10.21.79] 2019-02-13 11:14:54

Mash mundag sain huu baina amjilt amjilt amjilt!!!!!!

Энххүслэн [202.126.89.92] 2019-02-13 11:10:43

Би чиний фэн шүү!!! Амжилт хүсий! Чи чаднаа Монголд ирэхээр нь уулзмаар байгаа шүү үргэлж чиний улаан ягаан ногоон фэн чинь байх болноо ;*

Батсайхан [150.129.141.26] 2019-02-13 11:06:47

Мундаг хүү. Амжилт

Зочин [192.82.65.30] 2019-02-13 10:40:07

daruuhan sain baina. yariag ni unshaad neeh sain bish baih gej bodloo... tegtel bichlegiig haraad uneheer mundag yum baina. sain hicheegeerei amjilt.

МБ [202.126.89.136] 2019-02-13 10:34:04

Мундаг хүү байна. Илүү их амжилт хүсье. NBA-д Монгол Улсынхаа нэрийг гаргаарай.

Эрчис [202.179.25.252] 2019-02-13 10:33:45

Сайхан нийтлэл байна. Ш.Энх-Оддоо сурлага, спортын өндөр амжилтыг хүсье.

ок [202.179.27.105] 2019-02-13 10:32:40

хөөрхөн алиа сэргэлэн хүү шүү улам их амжилт,од нэрэндээ тааруулж улам их гялалзаарай

Зочин [64.119.17.8] 2019-02-13 10:13:03

гоё шүү МОНГОЛОО

Зочин [202.179.31.99] 2019-02-13 10:11:51

ЁСТОЙ МУНДАГ, НЭЭРЭЭ ХЭЛЭХ САЙХАН ҮГ ОЛДОХГҮЙН, БАХАРХМААР БНА. ХАМАР ШАРХИРЧИХЛАА. САЙН САЙХАН ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ГОЛ НЬ ЭРҮҮЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ САЙН СУРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Зочин [202.126.89.7] 2019-02-13 10:10:12

Энхийн-Од Монголын нэр гаргаад явж байгаа.. Авъяас чадвар өндөр нуруу гээд бүх юм байна. Амжилт хүсэе. Дүүдээ.

Зочин [66.181.161.77] 2019-02-13 09:55:42

ухаантай залуу байна

зочин [182.160.36.101] 2019-02-13 09:51:36

энэ хүү монгол учраас ийм байгаа юм шдээ, монгол ген ийм л сайн байгаа юм, "монголын" ген гэж байхгүй гээд байвал богино хугацаанд их амжилт үзүүлж байгаа америк хүн болон америкт цагаачилсан хүнийг хэлээд өгөөрэй, ийм хүн ингэж байна, энд ген ямарч хамаагүй гээд баримттай хэлээд өгөөрэй

Зочин [112.96.195.106] 2019-02-13 11:48:48

Zov zov. Ta bas mongol. Dandaa ooroos busdiin amidraliif shuuj ajiglaj yavsaar nasaa bardag. Ooriin tani biymahbodod hiij chadah yum yu ch bhgui. Ta bol yag bat mongol gentei.

Zochin [66.181.169.110] 2019-02-13 09:46:03

Amjilt khusie. Bertel gemtel hol bgaasai. A,jilt garga ni todorkhoi

Зочин [103.26.194.51] 2019-02-13 09:41:19

interested

Зочин [202.126.89.106] 2019-02-13 09:25:03

NBA-н шилдэг тоглогч болж улсынхаа нэрийг мандуулахыг хүсэн ерөөе. Амжилт

Зочин [66.181.180.226] 2019-02-13 09:09:02

Mundag oor heleh ug alga


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.