Согтуурсан үедээ автомашин жолоодож, хүүхдээ тээвэрлэснээс зургаан хүүхэд гэмтжээ

У.Уранцэцэг / Хууль

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгажээ. Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 гэмтэж бэртсэний таван нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмтэж, бэртсэн байна.

Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцлийг үзвэл жолооч нар гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, зургаан настай Э, гурван настай Б нарын гурван хүүхэд гэмтсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, таван настай А, зургаан настай А нарын гурван хүн гэмтсэн ослууд бүртгэгджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд бусдын бус өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлын улмаас үр хүүхдээ эрүүл мэндээр нь хохироох, цаашлаад амь насыг нь хохироох явдал гарч байгаа тул эцэг эхчүүд хүүхдэдээ хайртай л бол арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл

irgen [202.21.106.124] 2019-02-27 12:53:05

chazeriig yamar humuus undag bilee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.