Л.Дандар баатрын алаг морины чихмэлийг бүтээжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын домогт алаг морины чихмэлийг бүтээжээ. Л.Дандар баатарын алаг морины чихмэлийг бүтээх санааг Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн захирал Б.Мягмарсүрэн анх гаргаж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Ай.Төмөр-Очирт санал тавьсан ажээ. Ингээд Ай.Төмөр-Очир яруу найрагч Л.Дандар баатрын алаг морьтой ижил болон төстэй зүсмийн морины эрэлд гарч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас ойролцоо зүсмийн алаг морь олсон аж.

Сонгосон морио өнгөрсөн нэгдүгээр сард Байгалийн түүхийн музейн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Тус музейн лабораторийн эрхлэгч Т.Дашбат ахлагчтай мэргэжлийн баг сар гаруйн хугацаанд ажиллаж Л.Дандар баатрын домогт алаг морины чихмэлийг бүтээжээ. Уг чихмэлийг Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" музейн хүндтэй үзмэр болгон залж аваачиж, ирэх наймдугаар сард болох Халхын голын дайны 80 жилийн ойгоор олон нийтэд үзүүлэх ажээ.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.122] 2019-02-28 09:37:05

Энэ дэмийрэл хийрхэлээ зогсоохыг шаардаж байна. Гэр орондоо тавьбал яадаг юм байгаан. Түүхийг илт гуйвуулж, түүхэн дурсгал баримт олдворыг хуурамчаар үйлдсэн хэрэгт шүүхэд өгнө шүү гэдгийг албан ёсоор анхааруулж байна.

dandarbaatar san [64.119.16.96] 2019-02-27 20:58:29

tomor ochirt bitgii hudlaa svr badruulaad sensatsi hiigeed bai hvmvvsiin tolgoi ergvvlsen hudlaa ajlaa zogsoovol taarna

dandarbaatar san [64.119.16.96] 2019-02-27 20:55:51

dandar baatariin alag morinii zuragnaas shal oor yum bna ta nar vnen barimtad tulguurlasan ajil hiij baigaach alag mori chin sartai 4 hol tsagaan targan mori bsan ene chihmel chin turanhai adsaga bna

Зочин [103.26.195.164] 2019-02-27 15:13:05

Mahiig ni hen ideb.

Зочин [43.242.243.45] 2019-02-28 10:48:28

хаха

Зочин [103.26.195.164] 2019-02-27 15:10:26

Moriig zoliosloogui blgui dee.yamar mori baisniig ni harj duuriaj chihmel hiigee bailgui.odoo chini ene zergiin yumiig duuriaj hiimel aris hiij chadna shuu dee.

монгол [220.195.67.6] 2019-02-27 13:28:41

Хайран морь Дандар баатар амьд байсан бол чихиэл хийхийг санаачилсан хуний толгойг Тас Цавчих байсан даа !!! Хайран морь !!! чихиэл хийхийг уурэгдсэн даргаар оороор нь Чойбалсан маршалын чихмэл хийцгээе Монголчуудаа

иргэн [202.179.26.160] 2019-02-27 13:05:31

одоо тэгээд Хойч үе Хүүхэд багачуудад энэ Морь Дандар баатарын унаж явсан алаг Морь нь энэ тэр гээд Хүүхэд багачуулыг Хуурч мэхэлнэ Худлаа тайлбарлана биз дээ Хөгийн ч юм их болох юм дөө чааваас

зочин [103.212.116.135] 2019-02-27 12:37:47

Чихмэл бүтээхийн тулд нэг морь золиосонд явсан гэсэн үг үү?

Зочин [66.181.186.73] 2019-02-27 13:01:26

мннг


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.