Дээд хэмжээний уулзалт эхэллээ

Д.Тулга / Гадаад мэдээ
  • 2019-02-28 07:59:25
  • 2019-02-28 07:59:25

    Трамп, Ким Жон Ун нар тохиролцоонд хүрсэнгүй

    photo

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар хэлцэлд хүрээгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдснийг Си Эн Эн дамжууллаа.

    “Одоогоор тохиролцоонд хүрээгүй” гэж тэрбээр мэдэгдээд хоёр тал цаашлаад дахин уулзахыг тэсэн ядна хүлээнэ хэмээжээ. Түүнчлэн маш сайн, цогц хэлэлцээр болсон гэж цохон тэмдэглэсэн байна. Сандерсын өгүүлснээр хэлэлцээрийн үеэр “цөмийн зэвсэггүй болгох концепцийг хөгжүүлэх” аргууд болон эдийн засгийн асуудлуудыг хэлэлцсэн байна.

  • 2019-02-28 06:01:52
  • 2019-02-28 06:01:52

    ХАНОЙ: Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээр өндөрлөлөө

    photo

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээрээ өндөрлүүлсэн талаар Регнум агентлаг мэдээллээ.

    Дээд хэмжээний уулзалтын хэлэлцээрийн үндсэн хэсэг хоёр цаг гаруй үргэлжилсний дараа хоёр тэргүүн  ажил хэрэгч өдрийн хоолондоо орсон байна.

    Өдрийн хоол 1920-оод оны сигар клубын хэв маягаар тохижуулсан  Le Club Bar зоогийн газарт болжээ. Өдрийн хоолонд хоёр улсын төрийн тэргүүнээс гадна тал тус бүрээс таван хүн оролцсон байна.

  • 2019-02-28 03:43:22
  • 2019-02-28 03:43:22

    КИМ ЖОН УН: Уулзалтыг үр дүнтэй болгоход өөрөөсөө хамаарах бүх зүйлийг хийнэ

    photo

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын нүүр тулсан уулзалт хагас цаг гаруй хугацааны дараа өндөрлөлөө.

    Одоо тэд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хэлэлцээр хийх юм. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хэлэлцээр хэдэн цаг үргэлжилж магадгүй аж.

    Энд дуулгахад, хэлэлцээр эхлэхээс өмнө Трамп БНАСАУ-ыг “хүчирхэг эдийн засгийн гүрэн” болгоно гэж амласан бол Хойд Солонгосын удирдагч мэдэгдэл хийхдээ дээд хэмжээний уулзалт “үр дүн сайтай” болохын тулд өөрөөсөө хамаарах бүх зүйлийг хийнэ хэмээн онцолсон юм.

  • 2019-02-28 03:13:27
  • 2019-02-28 03:13:27

    ХАНОЙ: Аюулгүй байдлын үүднээс хотын хөдөлгөөнийг хаажээ

    photo

    Вьетнамын нийслэл Ханой хотноо АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн арга хэмжээ явагдаж байна. Хэлэлцээрүүдийн гол сэдэв нь Пхеньяныг цөмийн зэвсэггүй болгох явдал юм.

    Хоёр орны төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах үүднээс уулзалт болж буй “Sofitel Legend Metropole” зочид буудлын эргэн тойронд, нэг километрийн радиуст аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоожээ.

    Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны тусгай хэлтсүүд, тэр дундаа нохой сургагчид үнэрч нохойн хамтаар буудлын эргэн тойрон дахь гудамжийг бүрэн хаасан байна.

    Мөн Ханой хотын тээврийн хөдөлгөөнийг бүхэлд нь хаажээ.

    image

  • 2019-02-28 02:10:22
  • 2019-02-28 02:10:22

    Трамп, Ким Жон Ун нар дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн арга хэмжээндээ хүрэлцэн ирлээ

    photo

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун нар Sofitel Legend Metropole буудалд хэдхэн мөчийн өмнө ирлээ. Энэ буудалд Ханойн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн гол арга хэмжээнүүд болох юм.

    Эх сурвалжийн дамжуулснаар хоёр тал эхлээд 45 минут орчимд хоёулахнаа уулзалт хийх бол үргэлжлүүлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээрүүд явагдана гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

    Хэлэлцээрийн дүнгээр баримт бичиг гарын үсэг зурж, дараа н АНУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал хийлгэх гэнэ.

    image

  • 2019-02-27 12:25:15
  • 2019-02-27 12:25:15

    ТРАМП: Бид уулзалтыг тэсэн ядан хүлээсэн

    photo

    Вьетнамын Ханой хотод энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Арга хэмжээ эхлэхээс өмнө Ким Жон Ун болон Дональд Трамп нар гар барилцан мэндчилж, улмаар зургаа авахуулсны дараа уулзалтын танхим руу орсон байна.

    Энэ үеэр Трамп

    “Энэ уулзалтыг бид хоёулаа тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгджээ. Харин Солонгосын дайныг дуусгах тал дээр талууд тохиролцож чадах эсэх талаар сэтгүүлчид асуухад Трамп “Харж л байя” хэмээн ахриулсан байна.

    Ким Жон Уны тухайд уулзалт үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр АНУ болон БНАСАУ хамтран олон асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллана хэмээн мэдэгдсэн байна.

    Эхний уулзалт дууссаны дараагаар Ким Жон Ун болон Дональд Трамп нар хамтдаа үдийн зоог барихаар явлаа гэж AP агентлаг мэдээллээ.

  • 2019-02-27 12:21:22
  • 2019-02-27 12:21:22

    ХАНОЙ: АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтанд зориулж дурсгалын зоос, марк гаргажээ

    photo

    Хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотод болох АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтанд зориулан Вьетнам улс 300 ширхэг дурсгалын зоос гаргажээ.

    500 мянган донг (21 ам.доллар орчим) нэрлэсэн үнэтэй мөнгөн зооснуудын нэг талд тагтаа, чидун модны навч, БНАСАУ болон АНУ-ын далбааг дүрслэн “Бүх дэлхийд энх тайван” гэсэн үг сийлсэн бол нөгөө талд нь бадамлянхуа дүрсэлсэн байна.

    Дурсгалын зоосноос гадна дурсгалын маркны цуглуулга гаргасныг Вьетнамын ГХЯ болон Мэдээлэл, холбоо харилцааны яам танилцуулж байлаа.

    Маркан дээр Вьетнамын соёлд энх тайван, нөхөрлөлийг билэгддэг хулсны наана АНУ, БНАСАУ-ын далбааг гар барьж буйгаар зүрхэн хэлбэрт оруулан дүрсэлсэн байна. Түүнчлэн маркан дээр Вьетнамын төрийн далбаа, энх тайвны тагтаа, “Тогтвортой энх тайвны төлөөх түншлэл ” гэсэн үг байх аж.

    Дурсгалын маркны үнэ 4000 вьетнам донг буюу 0.17 ам.доллар юм байна.

  • 2019-02-27 12:08:06
  • 2019-02-27 12:08:06

    Дээд хэмжээний уулзалт эхэллээ

    photo

    АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ уулзалт Вьетнамын Ханой хотын Sofitel Legend Metropole зочид буудалд болж байгаа юм.

    Эх сурвалжуудын мэдээлснээр Трамп уулзалт эхлэхээс 15 минутын өмнө зочид буудалд ирсэн бол түүнээс хойш 4 минутын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун иржээ.

  • 2019-02-27 08:00:12
  • 2019-02-27 08:00:12

    ХАНОЙ: Дональд Трамп, Ким Жон Ун нар 19.40 цагт “Sofitel Legend Metropole”-д уулзана

    photo

    ХАНОЙ: Трамп Вьетнамын ерөнхийлөгчтэй уулзлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой Ханой хотноо уулзлаа. Энэхүү хэлэлцээр АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд, Ерөнхийлөгчийн ордонд болжээ.

    ТАСС агентлагийн мэдэдэлснээр, уулзалтын өмнө АНУ болон Вьетнамын төрийн тэргүүнүүд нэгэнтэйгээ мэндчилэн, гэрэл зураг авахуулсны дараа төлөөлөгчдийн хамт Ерөнхийлөгчийн ордны танхим руу орсон байна.

    НЭМЭЛТ 15:53 ЦАГТ:

    ХАНОЙ: Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө БНАСАУ-ын ГХЯ дотоод уулзалт хийлээ

    Ханойн дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө БНАСАУ-ын ГХЯ-ны өндөр албан тушаалтнууд Ким Жон Уны буудалласан Melia Hanoi буудалд урьдчилсан дотоод уулзалт хийжээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээллээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр уулзалтанд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, Төрийн зөвлөлийн АНУ-тай харилцах бодлого хариуцсна тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль, БНАСАУ-ын ГХЯ-ны Хойд Америкийн хэлтсийн орлогч дарга Цой Ган Иль нар оролцсон байна.

    Дээд хэмжээний уулзалтын үр дүн ямар байх талаарх сэтгүүлчдийн асуултанд Ли Ён Хо “сайн” гэсэн товчхон хариулт өгчээ.

  • 2019-02-27 07:11:43
  • 2019-02-27 07:11:43

    Трамп Ким Жон Уныг “анд нөхөр” хэмээжээ

    photo

    Вьетнамын нийслэл АНУ , Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтанд бэлэн болжээ. Уулзалт Ханой хотын эртний зочид буудал болох “Sofitel Legend Metropole”-д болох юм.

    Ханой хот аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Аюулгүй байдлыг хангахын тулд гудамжинд хуягт машинууд ч зогсож байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ.

    Өнөөдөр орой эхлэх дээд хэмжээний уулзалтын хөтөлбөр зураг авахуулах ёслолоор эхлэх юм.

    Уулзалт эхлэх хүртэл хэдхэн цаг үлдээд байгаа энэ мөчид хийсэн Трампын мэдэгдэл олны анхаарлыг татаж байна. Америкийн Ерөнхийлөгч Твиттер хуудсандаа удахгүй болох хэлэлцээрийн талаар тайлбар хийсэн бөгөөд Ким Жон Уныг “анд нөхөр” гээд Пхеньян цөмийн зэвсэггүй болохыг зөвшөөрсөн тохиолдолд энэ улс хөгжихөд туслана гэж амлажээ.

    Харин Америкийн хэвлэлүүд Трампыг “энхийг сахиулагчийн титэм зүүж”, Нобелийн шагнал хүртэж болзошгүй гэсэн горьдлогоор цөмийн зэвсэггүй болоход тавих шаардлагаа зөөлрүүлэхэд бэлэн байгаа хэмээн мэдээлсэн байна.

  • 2019-02-27 05:39:53
  • 2019-02-27 05:39:53

    Ким Жон Уны дүү дээд хэмжээний уулзалт болох газарт зочлов

    photo

    Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн орлогч дарга, Ким Жон Уны дүү Ким Ё Жон хоёр талын дээд хэмжээний уулзалт болох, Ханой дахь “Sofitel Legend Metropole” зочид буудалд зочилсон байна.

    Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ким Ё Жон өнгөрсөн шөнө буудалд очсон бөгөөд энэ үеэр буудлыг бүрэн хамгаалалтанд авсан байжээ.

    Энд дуулгахад, Ким Ё Жон , 1987 онд төрсөн, Хойд Солонгосын улс төр, төр, намын зүтгэлтэн юм. 2014 оноос улс орныхоо улс төрийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болж, Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч даргаар томилогдсон байна. Мөн тэрбээр дэд сайдын албан тушаал хашдаг бөгөөд Ким Жон Уныг дагалдан айлчлал хийдэг. Ким Ё Жон 2018 онд БНСУ-ын Пенчан хотод болсон Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож байлаа. Энэ нь Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгост Кимийн эрх баригч удмын гишүүн айлчилсан анхны тохиолдол байв. Улмаар тэрбээр Ким Жон Уны тусгай элчийн хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзан, ахынхаа хувийн захидлыг дамжуулж байсан юм. Түүнчлэн 2018 оны зургаадугаар сард Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтанд Ким Жон Уныг дагалдан явж байлаа.

    Б.АНАНД

  • 2019-02-27 04:53:40
  • 2019-02-27 04:53:40

    ХАНОЙ: Сингапурын дээд хэмжээний уулзалтын үр дүнг бататгана

    photo

    АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн Вьетнам дахь хоёр дахь дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь хоёр талт харилцааг сэргээх, бүс нутагт энх тайвныг хангах, БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох гэсэн гурван чиглэлд төвлөрөх гэнэ.

    Энэ талаар АНУ-ын Төрийн департамент мэдээлснийг ВВС агентлаг дамжууллаа.

    “Харилцааг сайжруулах, бат бэх тогтвортой энх тайвныг тогтоох, Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгохтой холбоотойгоор талууд Сингапурт хийсэн хэлэлцээрийн үр дүнг биелүүлэх тал дээр цаашлан хөгжүүлэх нь дээд хэмжээний уулзалтын зорилго” хэмээн Төрийн департамент онцолжээ.

    Түүнчлэн Ханойд тавьсан зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео айлчилж байгаа гэнэ. Тэрбээр Вьетнамд Трампаас түрүүлж, энэ сарын 24-ний өдөр ирсэн бөгөөд хэд хэдэн уулзалт хийжээ. Мөн Помпео Дональд Трамп болон Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор төлөвлөж байгаа юм байна.

    Б.АНАНД

  • 2019-02-27 04:24:56
  • 2019-02-27 04:24:56

    Трамп, Ким Жон Ун нарын эхний уулзалт 20 минутаас хэтрэхгүй гэв

    photo

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригт Ханой хотноо БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай эхний богино хэмжээний уулзалт хийнэ гэж Цагаан ордноос мэдээллээ.

    Цагаан ордноос гаргасан мэдээллийн дагуу хоёр талт уулзалт Вьетнамын цагаар 18:40 \Улаанбаатарын цагаар 19.40\ цагт болохоор товлогджээ.

    Цаашлаад орон нутгийн цагаар 19.00 цагт оройн зоог барих бөгөөд энд Трамп, Ким Жон Ун нар байх юм байна. Эндээс харахад Ханойд болох эхний уулзалт 20 минутаас илүүгүй байхаар төлөвлөгджээ.

    Эх сурвалжуудын мэдээлснээр үндсэн хэлэлцээрүүд пүрэв гаригт болох юм байна. Гэхдээ пүрэв гаригт болох арга хэмжээний албан ёсны хөтөлбөр хараахан гараагүй байгаа юм.

    Дашрамд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт энэ сарын 27-28-нд болно. Хоёр төрийн тэргүүн хоёулаа Ханойд хүрэлцэн ирсэн.

    Өмнө нь мэдээлсэнчлэн, мягмар гаригийн өглөө Ким Жон Ун хуягт галт тэргээрээ Вьетнамд ирсэн юм. Харин мягмар гаригийн орой Вьетнамын Нойбай олон улсын нисэх буудал дээр Трампын онгоц газардсан. Трамп хаана байрлах талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч JW Marriott буудалд байрлана гэж олон эх сурвалжууд мэдээлж байна. Энэ зочид буудал Ханой Хотын Тылием гэх ажил хэргийн шинэ дүүрэгт байрладаг бөгөөд буудлын орчимд аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Вьетнамын тусгай албаны саперууд нутаг дэвсгэрийг бүрэн шалгажээ. JWMariott зочид буудалд Ханой хот дахь хамгийн үнэтэй ерөнхийлөгчийн люкс өрөө байрладаг юм байна. Энэ өрөөний хоногийн төлбөр ойролцоогоор 7 мянган доллар байдаг гэнэ. Буудлын 501 тоотод байрлах энэ өрөө 320 метр өндөртэй, 8 өрөөнөөс бүрддэг, тусгай гал тогоо болон 10 хүний хүчин чадалтай хооллох өрөө байдаг гэж ТАСС агентлаг мэдээллээ. Өрөөний дотор заслыг Вьетнамын ард түмний өвөг дээдэс гэж үздэг луу, дагина хоёрын хайрын домгийг илтгэсэн  Вьетнамын уламжлалт засал чимэглэлийн элементүүд оруулан орчин үеийн байдлаар хийж гүйцэтгэжээ.

    Б.АНАНД

Сэтгэгдэл

зочин [66.181.180.129] 2019-02-27 14:12:23

Эх дэлхий амар амгалан байх болтугай. Бүх дэлхийн монголчууд хэл бие сэтгэлээ ариусгаж явах болтугай

Зочин [213.61.58.98] 2019-02-27 12:25:39

Pizda. Lalriin Anandaa mongol hel bol idevhitei hel shuu. Muu sugaa. Bitgii orchuulgiin modon durmeer bicheed bai. Huliig chin hugalna shuu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.