Самбочид олон улсын тэмцээнээс есөн медаль хүртэв

Беларусь улсын нийслэл Минск хотноо 23 дахь удаагийн самбо бөхийн “Ерөнхийлөгчийн цом”-ын олон улсын тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монголын баг тамирчид амжилт дүүрэн оролцжээ.
ОХУ, Гүрж, Беларусь, Монгол, Казахстаны бөхчүүд оролцсон уг тэмцээнээс монголын самбочдоос эрэгтэйчүүдийн 68 кг-д Д.Алтансүх, 74 кг-д Н.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг нар алтан медаль хүртсэн бол Ч.Аззаяа, Л.Өнөболд нар мөнгө, Д.Пүрэвдорж, Б.Серик, Ч.Ойдовчимэд нар хүрэл медаль хүртжээ. Мөн байлдааны самбо бөхийн 62 кг жинд Ц.Төгсболд мөнгөн медалийн эзэн болжээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.166.196] 2019-03-01 02:21:44
шал дэмий дэлхий тоохгүй юмаар оролдож оросуудад тал засахаа больмоор юм, аль дээр соц-ын үед л орос, монгол, болгар гурав л барилдаад хэдэн медалийг нь хувааж аваад байдаг байсан одоо болгар нь хасагдаад орос монгол хоёр нь л үлдэж байх шиг