НҮБ: Венесуэлийн асуудлаарх тогтоолд Орос, Хятад хориг тавилаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэль улсад шинээр ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалсан Америкийн тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхэд Орос, Хятад хоёр хориг тавилаа.

ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын санаачилсан энэ баримт бичгийг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орноос 9 нь дэмжиж, ОХУ, БНХАУ, ӨАБНУ гэсэн гурван гишүүн эсрэг санал өгсөн бол үлдсэн гурван орон түтгэлзжээ. Улмаар хоригийн төслийг батлах боломжгүй хэмээн Аюулгүйн зөвлөлийн дарга мэдэгдсэн байна.

Санал хураалтын дараа НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдэл хийхдээ АНУ тогтоолын төсөл батлагдах боломжгүй гэдгийг урьдаас мэдэж байсан ч энэ төслийг эсэргүүцэн орнуудыг Венесуэль рүү хүмүүнлэгийн тусламж оруулахад саад хийсэн гэж буруутгахын тулд тогтоолын төсөл ашигласан хэмээн мэдэгджээ.

Харин хориг тавьсан хоёр дахь орон болох Хятадын байнгын төлөөлөгч Ма Жаосюй “Америкийн тогтоолын төслийн текст нь Хятадын байр суурьтай зарчмын хувьд зөрчилдөж байсан тул бид эсрэг санал өгөхөөс аргагүй байлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Хориг тавьсан гурав дахь орон болох ӨАБНУ-ын байнгын төлөөлөгч Жерри Мэттьюс Матжила мэдэгдэл хийхдээ АНУ-ын санал болгосон тогтоолд энэхүү сөргөлдөөний \Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал\ анхдагч шалтгааны ойлголтыг тусгаагүй байна хэмээн онцолжээ.

Энд дуулгахад Америкийн санаачилсан төсөлд “чөлөөт, шударга сонгууль явуулах улс төрийн процессыг эхлэх”, “Венесуэль улс руу хүмүүнлэгийн тусламж хүргэх болон хүмүүнлэгийн нөхцөл байдал дордохоос сэргийлэх”-ийг уриалсан байна. Мөн “Венесуэль дэх ардчиллыг сэргээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах ажлыг хангахын тулд өөрийн хүчийг ашиглахыг уриалах”-ыг санал болгожээ.

Эргэн сануулахад, Венесуэль улсад нүүрлэсэн эдийн засаг, улс төрийн хямралын улмаас энэ улс хууль ёсны ерөнхийлөгч Мадуро болон сөрөг хүчнээс өөрийгөө түр ерөнхийлөгч гэж зарласан Гуайдо гэсэн хоёр удирдлагатай болсон.Америки, Европын орнууд тэргүүтэй олон орон сөрөг хүчний төлөөлөгч Гуайдог түр ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, БНХАУ, Мексик, Куб, Болив, Белорусс, Иран, Никарагуа, Сальвадор, Турк улсууд Харин НҮБ хөндлөнгийн байр суурьтай байгаа бөгөөд талуудыг хэлцлийн замаар асуудлаа шийдэхийг уриалж байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.