Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зарласан 60 тендерийн 30 нь хууль бусаар олгогджээ

П.Урнаа / Хууль

Шууд зээл олгох үйл ажиллагаа явуулдаг Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сангийн үйл ажиллагааг нэгтгэхээр болсон. Сангийн яамны албан ёсны цахим хуудаст зарим сангуудад хийсэн шалгалтын тайлан тавигджээ. ЖДҮХС-ийн дуулианыг үргэлжлүүлж буй сангаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодроод буй.

Сангийн яамнаас хийсэн шалгалтыг ТЭДС-ийн сүүлийн 10 жилийн үйл ажиллагаанд хамааруулан хийжээ. ТЭДС-гаас илэрсэн зөрчлүүдээс анхаарал татсан зарим мэдээллийг хүргэж байна. 2018 оны 9 дүгээр сарын 31-ний байдлаар тус сангийн нийт өглөг 141.1 тэрбум төгрөг, авлага 131.9 тэрбум төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72.1 тэрбум төгрөг байна. Мөн тус сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн үндсэн дэмжлэгийг тариалан эрхлэгч иргэд ААН-д олгож, 157.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна.

-Тус сан болон салбарын яамнаас хийсэн худалдан авах ажиллагаа ихээхэн хэмжээний зөрчилтэй

-буудайн урамшуулал олгох,

-өр суутган тооцох,

-хяналтын хариуцлагын тогтолцоо сул байна гэж дүгнэсэн байна.

-ТЭДС-ААС 40.3 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ХОЛБООТОЙ 30 ТЕНДЕР
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ-

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан ТЭДС нь 2009-2018 оны хооронд нийт 60 удаагийн тендерийн сонгон шалгаруулалтыг хийж нийт 58.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг нийлүүлэгч ААН-үүдтэй байгуулжээ. Үүнээс нийт 40.3 тэрбум төгрөгтэй холбоотой 30 тендер нь худалдан авах ажиллагааны хууль, журмыг зөрчиж хийгдсэн байгааг тогтоожээ.

2009-2018 онд нийт 138.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 115 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж, 118.7 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан байна. “Тариаланг дэмжих сан”-гийн шалгагдсан хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад гарын үсэг зурж, хөрөнгийг захиран зарцуулж ирсэн албан тушаалтнууд, сангийн төсвийн ерөнхийлөн захирагчид хэн байв.

-2004.IX сар-2007.XII сард-ХХААХҮ-ын сайдаар Д.Тэрбишдагва ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар Ч.Пэрэнлэй

-2007.XII сар-2008.IX сард- ХХААХҮ-ын сайдаар Ц.Ганхуяг ажиллаж байсан бол энэ үед сангийн захирлаар М.Хүрэлсүх

-2008 IX сар-2012.VIII сард- ХХААХҮ-ын сайдаар Т.Бадамжунай ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар Л.Энх-Амгалан, С.Хүрэлсүх, Ц.Батсайхан нар солигдон ажиллажээ.

-2012 VIII сар-2014 VI сард- ХХААХҮ-ын сайдаар Х.Баттулга ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар Л.Дүйнхэржав, Д.Од нар ажиллажээ.

-2014 VI сар- 2014 XII сард- ХХААХҮ-ын сайдаар Ш.Түвдэндорж ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар Б.Бат-Эрдэнэ

-2014 XII сар-2016 VII сард- ХХААХҮ-ын сайдаар Р.Бурмаа ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар Н.Ариунболд

-2016 VII сар-2017 Х сард- ХХААХҮ-ын сайдаар П.Сэргэлэн ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар М.Цолмон

-2017 Х сар-2019 I сард- ХХААХҮ-ын сайдаар Б.Батзориг ажиллаж байсан бол энэ үед Сангийн захирлаар Б.Манансан

-2019 I сараар ХХААХҮ-ын сайдаар Ч.Улаан ажиллаж байгаа бол Сангийн захирлаар В.Үнэнбат ажиллаж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

-2010 онд “Үр тариа хураах комбайн худалдан авах” тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтийг хянан үзээд 2010.03.22-ны өдрийн 5/1244 тоот албан бичигт захиалагчийн гэрээ байгуулах шийдвэр хууль, журамд нийцэхгүйг дурдаж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн байтал зөрчлийг арилгалгүй "хүчин чадлын хувьд тохиромж муутай, ашиглалтын зардал өндөр" гэсэн тендерийн баримт бичиг тусгаагүй шалтгаанаар хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерээс татгалзсан. Уг тендерээс 397 сая төгрөгөөр илүү үнэ санал болгосон “Гацуурт” ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн.


-2011 онд “Үр тариа хураах комбайн худалдан авах” тендерийн үнэлгээний дүгнэлтийг Сангийн яамнаас хянан үзээд 2011 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 5/1409 тоот албан бичгээр “Баяндулаан-Уул” ХХК-ийн ирүүлсэн татварын тодорхойлолтоор өртэй байгаа нь шаардлага хангахгүй гэж мэдэгдсэн байхад хууль зөрчиж гэрээ байгуулжээ.


-2016 онд Сангийн яамнаас “Нийлмэл бордоо нийлүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтийг хянан үзээд тендер шалгаруулалтыг ямар журмаар зохион байгуулсан нь тодорхойгүй, үндэслэл байхгүй, тендер шалгаруулалтыг 17 хоногийн хугацаатай зарласан хууль зөрчиж мөн тендерийн баримт бичигт зарим шалгуур үзүүлэлтийг хэт өндөр заасан, түншлэлээр тендерт оролцохыг хориглосон, ямар төрлийн тусгай зөвшөөрөл шаардсан тодорхойгүй нь өрсөлдөөнийг хязгаарлаж улмаар шаардлагад нийцсэн тендер ирүүлэх боломжийг хаасан байх тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг 2016 оны 6/244 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Захиалагч дээрх зөрчлийг арилгалгүй, хууль зөрчиж нийт дөрвөн багцад нийт 8,9 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан.


-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн 2008 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 45 тоот тушаалаар ХААИС болон таван аймгийн найман сургуульд 17,190,000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй хуваарилж нийлүүлсэн байна.


-2009 онд зохион байгуулсан “Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх” тендерт шалгарсан “Мөнх ногоон тал” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажлын туршлагыг нотлох баримт ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан.


-"Жимс, жимсгэний суулгац авах” тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд "Глобал бридж" ХХК-ийн техникийн тодорхойлолтод санал болгосон суулгацын нас шаардлага хангахгүй гэж дүгнэсэн хэрнээ гэрээ байгуулсан.


-“Үр тариа хадгалах элеватор худалдан авах” тендерт "Гурил тэжээл Булган" ХК-ийн эзэмшлийн элеваторыг нийлүүлэхээр "Бэрэн групп" ХХК оролцохдоо тендерийн баримт бичгээ "Гурил тэжээл Булган" ХК-ийн материалаар бүрдүүлсэн байхад шалгаруулсан./тус худалдан авсан элеваторыг 2007 он буюу буцаан худалдан авахаас 2 жилийн өмнө хувьчилсан байна/


-“Хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин худалдан авах” тендерт шалгарсан “Агромаш” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан.


-"Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх” тендерт захиалагчийн тендерийн баримт бичгийн ижил төстэй ажлын шаардлага хангахгүй “Нью телеком” ХХК-ийг шалгаруулсан.


-2011 онд зохион байгуулсан “Төмс хүнсний ногооны өрхийн аж ахуйн багаж хэрэгсэл худалдан авах” тендерт захиалагчийн тендерийн баримт бичигт заасан борлуулалтын орлогын хэмжээнд хүрэхгүй “Ирээдүй энержи” ХХК-ийг шалгаруулсан.


-2017 онд зохион байгуулсан “Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник нийлүүлэх” тендерт шалгарсан “Дорнод газар” ХХК-ийн санал нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажлын шаардлага хангаагүй. Мөн тус тендерийн Багц 4-т шалгарсан “Анхны анжис” ХХК-ийн борлуулалтын орлогын хэмжээ хүрэхгүй, ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангахгүй байхад тус тус шалгаруулсан


-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2012-2014, 2018 онуудад “Үр ариутгалын болон ургамал хамгааллын бодис нийлүүлэх”, “Бордоо нийлүүлэх”, “Шатахуун нийлүүлэх” сонгон шалгаруулалтуудыг харьцуулалтын аргаар зохион байгуулсан нь хуулийн наймдугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [14.138.155.153] 2019-03-05 15:27:27

Чинбатыг харахаар инээд хүрээд байдийн юун Шарк танк вэ чааваас улсын баахан мөнгө хусчаад шарк танк дээр санхүүжүүлж байгаа царай н өөртөө байгаа гэдэс дотор ноос гэсэн юмнуудаа далдруулахл юм санхүүжүүлж харагддын инээдэм эмгэнэл болсон хүн шүү

тариалан эрхлэлтийг дэмжих санг [202.9.42.97] 2019-03-05 14:52:15

в.үнэнбат батсүхийн наранхүү батсүхийн саранчимэг хоёрын төрсөн дүү болох батсүхийн одончимэгийн нөхөр шүү ер нь хэзээнээсээ энэ санг м.энхболд атгаж ирсэн одоо ч хэвээрээ , миеэгийн симба батаагийн мэдэлд гэхэд болно

Зочин [202.9.42.97] 2019-03-05 14:47:19

НААНА ЧИНЬ СҮҮЛИЙН 15 ЖИЛ АЖИЛЛАСАН ЛУУХГАР БАЙГААШДЭЭ, ИРСЭН САЙД БОЛГОНЫ ТАРХИЙГ БАЗДАГ ХУЛГАЙЧ БИЙ ДЭЭ , ТЭР НӨХРИЙГ БАРИВАЛ Ч ИХ ЮМ ДУУЛГАНАА

Zochin [64.119.18.95] 2019-03-05 13:27:22

Mal hamgaalah San ted San bugd l malchid tarialanchidad chiglesen tuslamj uzuuldeg gazer shuu dee taminee

Зочин [103.57.92.64] 2019-03-05 13:13:48

Чинбат гэж нөхөр эндээс мөн их зээл идсэн байхдаа. Хөдөлмөрийн баатар гэж цол хүртэл авсан уу.

Зочин [220.195.67.128] 2019-03-05 12:54:14

Хууль ёс гэж юм байна уу таминь ээ. Энэ хууль бус юм хийсэн хүмүүстээ хуулийн дагуу арга хэмжээ аваачээ. Ямар хэцүү юм бэ. Хичнээн ч их хууль бус үйл ажиллагаа болсон юм яагаад нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй юм бэ?

mal [202.9.42.66] 2019-03-05 11:27:55

Mal hamgaalah sang sain shalgaarai maliin tejeel hiine oruulna geed buun mungu gargasan

Zochin [64.119.18.95] 2019-03-05 13:21:53

Mal hamgaalah sand yamar hamaatai um be.tejeeliin 40 terbum uur gazriin um baihgui uy malaa

Зочин [64.119.22.44] 2019-03-05 10:35:27

SHALGANA CH GEH SHIG HUDLAA JUJIG TAVIAD HEREGGUI... EZEN NI T.BADAMJUNA ODOO ERCHIM HUCHNII DED SAIDAAR BAIGAA GANTULGA HUDULMURIIN BAATAR CHINBAT 3 L ANH ENE SANGUUDIIG TSUSIIG HOLIJ EHELSEN

Зочин [66.181.187.140] 2019-03-05 10:15:12

За тийм байдаг байж : цаад эзэд нь , идсэн завшсан ЭТГЭЭД нь хэн бэ?? Тэр эзэдээс нь хэрэхн цусалсаныг нь хураан авч , улсыг хохиролгуй болгож ; тэр цадаж ханадаггуй гэдэсийг нь хагалж - шонд олгож - шоронд хатаах вэ ? гэдэг л сонин !! ажил хэрэг болгож - хариуцлага тооцоогуй байж буу суржигнэ !!! Наадах чинь тэртэй тэргуй тариаланчидад - ард тумэнд ил байгаа - ард тумний араанд зуугдаастай хулээлтэй байгаа зуйлс шуу дээ .... хэзээ нэгэн цагт бур оргон цар хурээтэй дэлбэрэхээр зэхээстэй байгаа " ур тариа " ( гэх уу дээ !) ...

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.117] 2019-03-05 09:55:43

Өрхийн тарилан тэжээлийн ургамал усалгаажуулат зэргийг нь дэмжэн зээл олгох хэрэгтэй байна Усалгаатай тэжээлийн талбай малчин өрхөд өнөөдөр чухал боллоо Энэ сан гэдэг чинь дарга нарыг дэмждэг мөнгө луйвардаг л зүүль болсон


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.