Венесуэльтэй холбогдсон орнуудад хориг тавина гэж АНУ сүрдүүллээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэлийн эрх баригчидтай холбогдон, ажил хэрэг явуулж буй гуравдагч орнуудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж болзошгүй гэж тус улсын тусгай төлөөлөгч Эллиотт Абрамс мэдэгдлээ. Венесуэлийн эрх баригчдын гаргаж байгаа үйлдлээс хамааран хоёрдогч хориг арга хэмжээ тавих эсэх нь шийдэгдэх гэнэ. Эсийн шийдвэр гараагүй ч энэ талаар ярилцаж байгаа хэмээн тусгай төлөөлөгч мэдэгджээ.

Үүнээс өмнө, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Венесуэль дэх оролцоо нь нэмэгдсэн гэдэг шалтгаанаар Куб улсад хориг тавина гэж сүрдүүлж байсан юм.

Энд дуулгахад улс төр болон эдийн засгийн хямрал нүүрлэсэн Венесуэль улс “хоёр ” ерөнхийлөгчтэй болж, улс оронд нь эмх замбараагүй байдал гарсаар байгаа. Тодруулбал Николас Мадурог улс орноо хямралд хөтөлсөн гэж буруутгасан сөрөг хүчнийхэн он гарснаас хойш жагсаал цуглаан хийж, улмаас сөрөг хүчний төлөөлөгч Хуан Гуайдо өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарласан юм. Түүнийг АНУ тэргүүтэй барууны орнууд Венесуэлийн түр Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн орон Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч гэж үзсэн хэвээр байгаа.

Улмаар асудлыг шийдэх үүднээс АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Венесуэлийн асуудлыг шийдвэрлэх, ерөнхийлөгчийн сонгууль яаралтай явуулахыг уриалсан тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр оруулсан ч БНХАУ, ОХУ хориг тавьснаар тогтоолын төсөл хүчингүй болсон юм.

Мөн АНУ улс орных нь дотоод хэрэгт оролцон, төрийн эргэлт хийхээр бэлдэж байна гэж Венесуэлийн эрх баригчид буруутган ОХУ-аас дэмжлэг авах тал дээр ажиллаж байгаа. Харин АНУ дээр дурьдсан хориг арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж эхлэвэл ОХУ дахин хоригт өртөж болзошгүй юм. Дахин гэдгийг учир нь Украины хямралаас үүдэн Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний төлөө АНУ ОХУ-ын эсрэг өргөн цар хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ тавиад 5 дахь жилийн нүүрийг үзэж байна.Улмаар энэ оны хоёрдугаар сард хориг арга хэмжээний шинэ багц танилцуулан, гуравдугаар сарын дөрөвний өдөр ОХУ-ын эсрэг тавигдах хориг арга хэмжээний жагсаалтыг нэмэгдүүлж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.46] 2019-03-07 14:33:23

Оросыг турааж алах юм бн л доо!!

Зочин [124.158.88.12] 2019-03-07 08:32:35

Америкчууд шударга бус шаардлага тавьж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.