ВЕНЕСУЭЛ: Энэ бол террорист шинжтэй дайралтын үр дүн

Админ / Гадаад мэдээ

Эрчим хүчний хангамжтай холбоотой асуудал гарсан ч улс орных нь нөхцөл байдал тайван байгаа гэж Венесуэлийн Гадаад хэргийн дэд сайд Вильм Кастильо мэдэгджээ.

“Нөхцөл байдал хэвийн байгаа” хэмээн онцолсон тэрбээр цахилгаан эрчим хүч тасалдсан нь “террорист шинжтэй дайралтын үр дүн” гэж мэдэгдсэн байна.

Түүний өгүүлснээр “цахилгаанын системийн чухал хэсгүүд”-ийг нөхөн сэргээх шаардлагатай хэвээр байгаа гэнэ. Түүнчлэн Венесуэлийн нөхцөл байдлыг тойрсон “хуурамч мэдээлэл тараах компанит ажил” явагдаж байгаа талаар тус улсын Үндсэн хуулийн чуулганы нэгдүгээр орлогч дарга Таня Диас мэдэгджээ.

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 7-ны өдөр Венесуэлийн нийслэл Каракас болон тус улсын ихэнх муж цахилгаан эрчим хүчгүй болсон юм. Энэ нь тус улсын томоохонд тооцогддог, Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцын ажиллагаа доголдсноос үүдэлтэй гэж Үндэсний цахилгаан эрчим хүчний компани мэдэгдэж байв. Цахилгаан тасарсан хэрэгт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг буруутгасан бол АНУ-ын Төрийн департамент үүнийг нь няцаасан юм.

Гуравдугаар сарын 8-ны өдрөөс нөхцөл байдал дээрдэж эхлэсэн ч маргааш нь Боливар мужид байх цахилгаан дэд станц дээр дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарсны дараа нөхцөл байдал дахин хүндэрсэн. Цахилгаан эрчим хүчгүйн улмаас гуравдугаар сарын 11-ний өдрийг ажлын бус өдөр болгон зарлажээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.