Фэйсбүүкийн сүлжээ дэлхий даяар сааталтай байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Фэйсбүүк сүлжээ яг одоогийн байдлаар есөн цаг гаруйн хугацаанд доголдоод байна. Дэлхий даяар энэхүү доголдол гарч байгаа бөгөөд зарим хэрэглэгчийн компьютер болон гар утаснаас огт хандаж болохгүй, эсвэл бүрэн ачааллаж чадахгүй хэмжээнд байна. Фэйсбүүкээс гадна тус компанийн эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүд ч мөн удааширсан байдалтай байгаа юм.

Уг саатлыг засахаар Фэйсбүүк компани ажилласаар байгаа тухайгаа өөрийн Твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд энэ удаагийн доголдол нь уг компанийн түүхэнд хамгийн удаан хугацаанд саатаж буй тохиолдол юм.

Одоогоор фэйсбүүк хэрэглэгчид чухам юунаас болж ийн доголдол үүсээд буй талаар өөр өөрийн таамгийг дэвшүүлж, халдлагад өртсөн байж болзошгүй хэмээн хардаж байгаа. Харин компанийн зүгээс уг мэдээллийг үгүйсгээд, чухам хэзээ хэвийн ажиллагаанд шилжих талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

We’re aware that some people are currently having trouble accessing the Facebook family of apps. We’re working to resolve the issue as soon as possible.

— Facebook (@facebook) March 13, 2019


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.