ТНБ-ийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

Б.Гэрэлмаа / Хууль

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг 2016 оны дөрөвдүгээр сард хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзсэн боловч дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг орлогоо зээл болохыг нь нотлож чадсанаар ийнхүү цагаатгагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [120.16.125.0] 2019-03-15 11:59:13

Ийм бузрын шүүхтэй орон доо Монгол

монгол [103.229.121.227] 2019-03-15 01:07:49

Улс торчидыг шийтгэдэггуй цагаатгадаг л шуухтэй монгол улс !!! ардууд бол дээд хэмжээ

иргэн [202.70.34.115] 2019-03-14 08:30:36

Сум хөгжүүлэх төслийг нь одоогоор Хөвсгөлийн Эрдэнэбулган, Төв аймгийн Заамар, Завханы Алдархаан, Архангайн Эшдэнэмандал, Дундговийн Өндөршил зэрэг сумд хэрэгжүүлэхээр иргэд, нутгийн удирдлагууд нь шийдээд бна............. Яг одоо Алдархаан суманд ажиллаж бгаа юм бна............................. АМЖИЛТ ХҮСЬЕ..................

иргэн [202.70.34.115] 2019-03-14 08:27:09

Алтанхуягийг ЕС-аас буулгахын тулд Гансүх, Батсуурь, зэрэг олон хүнийг хэлмэгдүүлсэн дээ........ Тэр дотор хэлмэгдсэн залуу. Энэ залууг үнэхээр биширч бна, Төрсөн нутаг Гурвансайхан сумаа улсын жишиг болгож хөгжүүлэх ажлыг үлгэр жишээ зохион байгуулж , иргэдээ хөдөлгөж уриалж чадсан бна лээ, очиж үзсээн. УИХГ-ээс одоогоор ингэж чадсан гишүүн түүхэнд алга аа........................

Зочин [182.160.40.6] 2019-03-14 07:08:44

тарвагын үеийн шүүх прокурор үнэхээр бузартжээ. бүгдийг нь арьсыг нь хуулаачээ.

Зочин [202.126.89.247] 2019-03-14 06:03:11

Shuuh prokurorud uneher avilgad archaga aldla. Ted bur shiidje. Olon havar neg l udur delbernede.

ss [203.217.139.226] 2019-03-14 04:29:32

Deed shuukh gej jinkhene avilgin gazar

Зочин [103.229.120.76] 2019-03-14 06:37:33

Өглөө авлаа асуудалгүй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.