Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од NBA-ийн “Орландо Мэжик” багт нэгдэн зуны лигт тоглохоор болжээ.
Түүний хувьд хоёр өдрийн өмнө өндөрлөсөн драфтад нэрээ өгсөн боловч сонгогдож чадаагүй. Драфтад сонгогдоогүй ч зуны лигт тоглон улмаар хоёр талт гэрээ байгуулж, улирлын тоглолтуудад ч тоглох боломжтой болох юм. Зуны лиг АНУ-ын Лас Вегас хотод долоодугаар сарын 9-нд эхэлж, 10 хоногийн турш үргэлжилнэ. Түүний хувьд NBA-д нэрээ дэвшүүлснээрээ монголчуудаас анхдагч болсон. Тэгвэл NBA-ийн багийн бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарах анхны монгол тоглогч болж түүхэнд үлдэж байна.
Майкл Шаравжамц хэмээх нэрээр АНУ-ын коллежийн сагсанбөмбөгт нэрээ таниулсан тэрбээр өдгөө 23 настай, 208 сантиметр өндөр.
2022/23 оны улирад Дайтонд,
2023/24 оны улиралд Сан Францискод,
2024/25 оны улиралд Ютад,
2025/26 оны улиралд Өмнөд Каролинагийн коллежийн багт тоглосон. Өмнөд Каролинад дунджаар 10.9 оноо, 5.6 самбар, 2.3 дамжуулалтын үзүүлэлттэй байв.
Түүнийг “Орландо Мэжик”, “Милуоки Бакс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Даллас Маверикс”, “Мемфис Гриззлис” гэсэн таван баг драфтын өмнөх бэлтгэлдээ урьсан юм.












.jpg)




















.jpg)


































Сэтгэгдэл